Цэс

Холбоо барих

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2019 ОНЫ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН: Хэлэлцэх асуудал, хуваарь 2019.07.08-10


Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн

2019.07.05-ны өдрийн хурлаар батлав. 


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2019 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ  БУС ЧУУЛГАНЫ 07 ДУГААР САРЫН 08-НААС 10-НЫ ӨДРҮҮДЭД

АЖЛЫН ХЭСЭГ БОЛОНБАЙНГЫН ХОРООНЫ ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ


НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

07 дугаар сарын 09-ний Мягмар гарагт:

  • Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Монгол Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын дэд хэсгүүдийн хуралдаан:

-Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсгийн хуралдаан 12.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд;

-Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсгийн хуралдаан 12.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд; 

-Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсгийн хуралдаан 12.00 цагаас “В” танхимд; 

-Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсгийн хуралдаан 12.00 цагаас “Г” танхимд;

-Томьёоллын ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд;

-Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчийг мэдээлэл, мэргэжил, арга зүйн туслалцаагаар хангах ажлын дэд хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд.

07 дугаар сарын 10-ны Лхагва гарагт:

  • Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Монгол Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан:

-Томьёоллын ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд.

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

07 дугаар сарын 08-ны Даваа гарагт:

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар дүгнэлт.

2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:  

Хэлэлцэх асуудал:

  • Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар дүгнэлт.

3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд: 

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн 2019.06.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, үргэлжилнэ/.



Хуваалцах:

Холбоотой мэдээлэл