Цэс

Холбоо барих

НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН ХЭСГИЙН 2016 ОНЫ 02 ДУГААР САРЫН 01-НИЙ ӨДРИЙН ХУРАЛДААНЫ ТОЙМ-II

Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 15.00 цагт Төрийн ордны 205 тоот өрөөнд танхимд боллоо.

Байнгын хорооны ажлын хэсгийн хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Оюунгэрэл удирдаж, Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ, С.Одонтуяа нар болон Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Батдулам, мэргэжилтэн Д.Ганболд, мөн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн албаны дарга Э.Ундраа, Сэргээн засалт хөгжлийн үндэсний төвийн ерөнхий захирал Б. Нарантуяа, Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М. Лхагвасүрэн, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны тэргүүн Д.Гэрэл, ”Анд” төрийн бус байгууллагын тэргүүн Л.Нямгэрэл, Түгээмэл хөгжил төвийн тэргүүн Ч. УндрахбаярМонголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн М.Баясгалан, Италийн төрийн бус АИФО байгууллагын суурин төлөөлөгчийн газрын менежер Л. Энхбуянт, Монголын Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Чөлөөт Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны тэргүүн Л.Энхбаяр, Таны инээмсэглэл төвийн гүйцэтгэх захирал Э. Болорчулуун, Байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх Л.Лхагвасүрэн, зөвлөх О.Баяраа, референт М.Отгон нар оролцов.

Байнгын хорооны ажлын дэд хэсгийн гишүүд нийт 3 удаа хуралдаж, хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй 47, найруулгын чанартай 64 саналын томьёоллыг боловсруулж, Байнгын хорооны ажлын хэсгийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон Байнгын хорооны ажлын хэсгийн гишүүд санал нэгтэйгээр дэмжиж, хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх нь зүйтэй гэж үзлээ.

Байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.30 цагт өндөрлөлөө.

НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ

УХААНЫ БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл