Цэс

Холбоо барих

ТОЙМ: Улсын Их Хурал - Энэ долоо хоногт /2019.06.24-30/

 

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга, эрхэмсэг хатагтай Марина Кароббио Гүшэтти-г их жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авч, мэндчиллээ. 2019.06.24 http://www.parliament.mn/n/hnwo

 

Монгол Улсад айлчилж буй Швейцарийн Холбооны Улсын Үндэсний зөвлөлийн (парламент) дарга, хатагтай Марина Кароббио Гүшетти, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нар албан ёсны хэлэлцээ хийв. 2019.06.24 http://www.parliament.mn/n/h1wo

 

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга, хатагтай Марина Кароббио Гүшэттигийн Монгол Улсад хийж буй энэхүү айлчлалын талаар Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга Марина Кароббио Гүшэтти нар сэтгүүлчдэд мэдээлэл хийв. 2019.06.24 http://www.parliament.mn/n/hgwo

 

Швейцарын Холбооны улсын Үндэсний зөвлөлийн дарга, хатагтай Марина Кароббио Гүшэтти Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхав. 2019.06.24 http://www.parliament.mn/n/h4wo

 

Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга, хатагтай Марина Кароббио Гүшэттид Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар бараалхлаа. 2019.06.24 http://www.parliament.mn/n/hswo

 

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Тусгаар тогтнолын ордноо болсон “Ардын индэр” уулзалтад оролцож, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулав. 2019.06.24 http://www.parliament.mn/n/7gwo

 

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хүрээнд Монгол Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Архангай аймгийн Төвшрүүлэх, Цэнхэр, Эрдэнэбулган сумд буюу өөрийн тойргийн иргэдтэй уулзаж, төслийг хэлэлцүүлгийг хийлээ. 2019.06.24 http://www.parliament.mn/n/7kwo

 

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг сонгогдсон тойрог болох УИХ-ын 51 дүгээр тойрог буюу Баянзүрх дүүргийн 4, 5, 14 дүгээр хорооны иргэдтэй уулзалт зохион байгуулж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцууллаа. 2019.06.24 http://www.parliament.mn/n/7swo

 

2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 12 цагийн байдлаар Улсын Их Хурлын 40 гаруй гишүүн  сум, хороо, баг болон орон нутгийн төрийн захиргааны байгууллагын албан хаагчдад нийтдээ 150 гаруй удаагийн уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж, иргэд олон нийтийн саналыг хүлээн аваад байна. http://www.parliament.mn/n/74wo

 

Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр УИХ-ын 43 дугаар тойрог буюу Дархан-Уул аймгийн Дархан сумын 4, 5, 6, 7, 8, 9, 17 дугаар багийн иргэдэд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж, саналыг нь сонсов. 2019.06.25 http://www.parliament.mn/n/6kwo


“Эмэгтэйчүүд- Манлайлал” олон улсын чуулган зохион байгуулагдаж, уг чуулганыг нээж Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар үг хэлсэн юм. Чуулганд Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагаа хариуцсан захирал, Ерөнхий консул Габриела Спирли, НҮБХХ-ийн Суурийн төлөөлөгч Биата Транкманн, хүндэт зочноор Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга хатагтай Марина Кароббио Гүшэтти нар болон УИХ-ын гишүүн А.Ундраа, Н.Амарзаяа, Н.Оюундарь, Б.Ундармаа, Б.Саранчимэг, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан нар оролцлоо. 2019.06.25 http://www.parliament.mn/n/6nwo

 

УИХ-ын гишүүн Н.Оюундарь GSP координатор Европын холбооны худалдааны Ерөнхий газрын тэргүүн ноён Волтер Ван Хаттум, Европын холбооноос Монгол улсад суугаа төлөөлөгчийн газрын дэд тэргүүн Марко Ферри нарыг хүлээн авч уулзлаа. Шүүх засаглал болон хүний эрхийн хууль эрхзүйн өөрчлөлт, шинэчлэлийн талаар талууд санал солилцсон юм. 2019.06.24 http://www.parliament.mn/n/6qwo

 

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар ОХУ-ын Хуульчдын холбооны ерөнхийлөгч В.В.Блажеев тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Оросын Хуульчдын холбооны ерөнхийлөгч, Москвагийн Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн ректор В.В. Блажееваар ахлуулсан 17 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид манай улсад энэ сарын 23-26-ны өдрүүдэд айлчилж байгаа юм. 2019.06.25 http://www.parliament.mn/n/61wo

 

Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазар  тойргийнхоо иргэд сонгогчдод Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулах уулзалтыг зохион байгуулж байна. 2019.06.25 http://www.parliament.mn/n/6swo

 

Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар тойрогтоо ажиллаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг иргэдэд танилцуулан, санал бодлыг нь сонслоо. 2019.06.25 http://www.parliament.mn/n/64wo

 

Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Болгарын парламентын бүлгийн дарга Л.Энхболд Болгар Улсын Эдийн засгийн сайд ЭмилКараниколов тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтад Монголын талаас Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Болгарын парламентын бүлгийн гишүүн Х.Нямбаатар байлцлаа. 2019.06.26 http://www.parliament.mn/n/9nwo

 

УИХ-ын гишүүн А.Ундраа, Д.Оюунхорол нар Бутаны Хаант Улсын хатагтай Пунцог Чоден Церин тэргүүтэй Парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. УИХ-ын гишүүд Бутан Улсын төлөөлөгчдийг “Эмэгтэйчүүд – Манлайлал” 2019 олон улсын чуулганд оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, улс төрийн оролцоо, шийдвэр гаргах түвшин дэхь эмэгтэйчүүдийн асуудлаар санал солилцсон юм. 2019.06.26 http://www.parliament.mn/n/9gwo

Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн дэд хэсгийн өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийн үеэр шүүх эрх мэдлийн хариуцлага, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаар Улсын Их Хурлын гишүүдийн гаргасан санал нэг бүрийг хэлэлцлээ. 2019.06.26 http://www.parliament.mn/n/9kwo

 

Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Завхан аймгийн Улиастай суманд Улсын Их Хурлын 18 дугаар тойргийнхоо иргэд, сонгогчдод Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар танилцуулж, иргэд, сонгогчдын саналыг сонслоо. Уулзалтад тус аймгийн Алдархаан, Отгон, Шилүүстэй, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Дөрвөлжин, Ургамал, Завханмандал, Сантмаргац, Эрдэнэхайрхан сум, Улиастай сумын 1, 2, 3, 4, 5, 6 дугаар багийн иргэд оролцсон юм. http://www.parliament.mn/n/9qwo

 

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийг УИХ-ын 68 дугаар тогтоолоор 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр байгуулж, Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсгийг хавсралтаар баталсан билээ. Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн дэд ажлын хэсэг хуралдлаа. 2019.06.26 http://www.parliament.mn/n/91wo

 

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо, Төсвий зарлагын хяналтын дэд хорооноос Төрийн ордонд “Төсвийн хууль тогтоомжийн хэрэгжилт, гарч буй үр дагавар, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. 2019.06.26 http://www.parliament.mn/n/9swo

 

УИХ-ын Хүний эрхийн дэд хороо, ХЭҮК, Эмнести интернэшл төрийн бус байгууллага, Фрейдрих Эбертийн сан хамтран НҮБ-аас жил бүр тэмдэглэдэг Эрүүдэн шүүлтийн хохирогчдод туслах дэлхийн өдрийг тохиолдуулан Төрийн ордонд “Эрүүдэн шүүхийн хохирогчдын эрхийн асуудал” нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 2019.06.26 http://www.parliament.mn/n/yniy

 

Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг тойрогтоо үргэлжлүүлэн ажиллаж, Чингэлтэй дүүргийн 8, 9, 11 дүгээр хорооны иргэдэд   Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцууллаа. 2019.06.26 http://www.parliament.mn/n/yqiy

 

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэг, Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолыг тус тус үндэслэн гаргасан Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 400 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хуралдлаа. 2019.06.27 http://www.parliament.mn/n/y6iy

 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын иргэдтэй уулзаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгах саналыг нь сонслоо. Энэхүү уулзалтад УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх Ц.Батбаатар, зөвлөх С.Энхцэцэг нар оролцож, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг дэлгэрэнгүй танилцуулсан юм. 2019.06.27 http://www.parliament.mn/n/bniy

 

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Жэфф Готтлийб, тус сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Нэйл Сэйкэр нарыг хүлээн авч уулзлаа. 2019.06.27 http://www.parliament.mn/n/bgiy

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 28,5 хувьд буюу 4 багц сэдвийн хүрээнд нийт 20 зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулсан. Ажлын хэсэг мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн дэд хэсгийн гурав дахь хуралдаан боллоо. 2019.06.27 http://www.parliament.mn/n/bqiy

 

Салхитын мөнгөний ордтой холбоотойгоор 7 шүүгч 125 сая ам.долларын авлига авсан нь батлагдсан гэж УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн гэж зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэнд УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар тайлбар, няцаалт хийв. 2019.06.27 http://www.parliament.mn/n/bsiy

 

Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол Тусгаар тогтнолын ордонд тойргийнхоо иргэд, сонгогчдод Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж, санал бодлыг нь сонсох уулзалтыг зохион байгууллаа. 2019.06.27 http://www.parliament.mn/n/b4iy

 

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын дэд хэсгүүд хуралдан санал, дүгнэлтүүдээ нэгтгэсээр байгаа билээ. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчийг мэдээлэл, мэргэжил, арга зүйн туслалцаагаар хангах ажлын дэд хэсэг хуралдлаа. Хуралдааныг Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал даргалан явуулав. 2019.06.27 http://www.parliament.mn/n/b6iy

 

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хорооноос Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн биелэлтийн талаар болон Төв, Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт орших Ноён уулын улсын тусгай хамгаалалтын хэрэгжилтийн талаарх хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 2019.06.27 http://www.parliament.mn/n/nniy

 

Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан Улсын Их Хурлын сонгуулийн 39 дүгээр тойрог буюу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1, 2, 3, 4, 6 дугаар баг, Жаргалант, Галт, Төмөрбулаг, Тосонцэнгэл, Рашаант, Их-Уул сумдад ажиллан, иргэдтэй уулзаж, төслийн талаар танилцуулан саналуудыг нь сонсож ажиллав. Тэрбээр 2019 оны 06 дугаар сарын 19-25-ны өдрүүдэд тойргийнхоо нийт 7 сум, хөдөөгийн 20 багт хүрч 3000 гаруй хүнд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар мэдээлэл хүргэж, саналыг нь сонссон байна. http://www.parliament.mn/n/ngiy

 

Монгол Улсын Их Хурлын 2019 оны зургадугаар сарын 18-ны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх Ажлын дэд хэсгүүд хуралдлаа. 2019.06.28 http://www.parliament.mn/n/nqiy

 

Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа өнөөдөр сонгогдсон тойргийн нутаг дэвсгэр дэх Улаанбаатар төмөр зам,  Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын ажилтан, ажиллагсдад Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж, санал бодлыг нь сонсох уулзалтыг зохион байгууллаа. 2019.06.28 http://www.parliament.mn/n/nsiy

 

Монгол Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөл өнөөдөр хуралдаж, хаврын ээлжит чуулганы хугацааг сунгах нь зүйтэй гэж үзсэн байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Чуулганы хугацааг сунгах тухай” Захирамж гаргав. 2019.06.28 http://www.parliament.mn/n/n4iy

 

Монгол Улсын Их Хурлын 2019 оны зургадугаар сарын 18-ны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн Ажлын дэд хэсэг хуралдав. 2019.06.29 http://www.parliament.mn/n/d4iy

 

Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсэг Улсын Бага Хурлын гишүүн, Улсын Их Хурлын гишүүн асан Ц.Товуусүрэн ахлагчтай гишүүд өнөөдөр дөрөв дэх удаагаа хуралдлаа. 2019.06.29 http://www.parliament.mn/n/d1iy

 

Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсгийн хуралдааны эхэнд ажлын хэсгийн ахлагч Монгол Улсын гавьяат хуульч Н.Лувсанжав иргэдээс ирүүлсэн саналын талаар танилцуулав. 2019.06.29 http://www.parliament.mn/n/dqiy

 

Монгол Улсын Их Хурлын 2019 оны зургадугаар сарын 18-ны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсэг хуралдлаа. 2019.06.29 http://www.parliament.mn/n/dsiy

 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, А.Ундраа, Ж.Ганбаатар нар  сонгогдсон  тойрог болох Баянгол дүүргийн иргэдэд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж, санал бодлыг нь сонсох, сонирхсон асуултад нь хариулт өгөх уулзалтыг Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд зохион байгууллаа. 2019.06.29 http://www.parliament.mn/n/d6iy

 

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх Томъёоллын ажлын дэд хэсэг хуралдав. 2019.06.29 http://www.parliament.mn/n/rniy

 

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчийг мэдээлэл, мэргэжил арга зүйн туслалцаагаар хангах дэд хэсэг хуралдлаа. 2019.06.30 http://www.parliament.mn/n/rqiy

  

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл