Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал дахь олонх, цөөнх


 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛИАС...

ХОЁРДУГААР БҮЛЭГ

10 дугаар зүйл.Улсын Их Хурал дахь олонх ба цөөнх

10.1.Сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд 64 ба түүнээс дээш суудал авсан нам, эвслийг Улсын Их Хурал дахь олонх /цаашид "олонх" гэх/ гэнэ.

10.2.Аль ч нам, эвсэл олонх болоогүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн, ийнхүү зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу олонхыг бүрдүүлнэ.

10.3.Энэ хуулийн 10.1, 10.2-т зааснаас бусад Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлэг, гишүүнийг Улсын Их Хурал дахь цөөнх /цаашид "цөөнх" гэх/ гэнэ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Одоогоор харуулах мэдээлэл оруулаагүй байна.