Цэс

Холбоо барих

ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНЫ 2012 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН 30-НЫ ӨДРИЙН АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААНЫ ТОЙМ

ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНЫ
2012 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН 30-НЫ ӨДРИЙН
АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААНЫ ТОЙМ

№ 1

Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулах үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг, ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын дэд дарга С.Баярцогтын албан өрөөнд 18.30 – 19.15 цаг хүртэл 45 минут хуралдлаа. Хуралдааныг ажлын хэсгийн ахлагч С.Баярцогт даргаллаа. Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, Ц.Цолмон, Д.Эрдэнэбат, Н.Энхболд, эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн зөвлөх М.Тайшир нар оролцлоо. Гишүүд санал бодлоо солилцон, маргааш дахин хуралдахаар болж хурал өндөрлөсөн болно.

Төрийн байгуулалтын байнгын хорооны Шинжээч Ч.Насанжаргал
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл