Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар гарлаа

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2015 оны 30 дахь дугаар хэвлэгдэн гарлаа. Шинэ дугаарт Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоолыг нийтэллээ. Энэ тогтоолоор Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдын, Дуламсүрэнгийн Оюунхоролыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын, Жаргалтулгын Эрдэнэбатыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдын, Дамдины Цогтбаатарыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайдын, Намхайн Төмөрхүүг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн сайдын, Содномын Чинзоригийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөрийн сайдын үүрэгт ажлаас огцруулсан юм.

Түүнчлэн эмхэтгэлийн шинэ дугаарт Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай Засгийн газрын тогтоолыг нийтэллээ. Тогтоолоор Монгол Улсад прокурорын байгууллага анх байгуулагдсан 8 дугаар сарын 14-ний өдрийг “Прокурорын албаны өдөр” болгон тэмдэглэж байхаар тогтоожээ.

Мөн дугаарт Монгол Улсын 2015 оны төсвийг хэрэгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг нийтэллээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл