Цэс

Холбоо барих

Эдийн засгийн байнгын хорооны 2012 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн хуралдааны тойм

                             2012 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 13.30 цагаас “А” танхимд Төсвийн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хороодын  хамтарсан №10/07 тогтоолоор байгуулагдсан “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай”  УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, Байнгын хороодын хамтарсан санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий  ажлын хэсгийн хуралдаан болов.

       Ажлын хэсгийн хуралдаанд УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Батбаяр, М.Зоригт, Б.Гарамгайбаатар, С.Бямбацогт, Х.Баттулга, Д.Ганхуяг, Л.Эрдэнэчимэг нарын гишүүд, Байнгын хорооны ажлын албаныхан болон холбогдох хүмүүс оролцов.  

       Ажлын хэсгийн хуралдаанаар гишүүд уг УИХ-ын тогтоолын төслийн талаар нэгдсэн ойлголттой болж, зарчмын зөрүүтэй саналууд дээрээ санал хураан олонхийн саналаар шийдлээ.

       “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай”  УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, Байнгын хороодын хамтарсан санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий  ажлын хэсгийн хуралдаан 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 11,00 цагаас “334” тоот өрөөнд үргэлжлэн хуралдана.  

        Мөн өдрийн 15,00 цагаас “Корпорайт” зочид буудлын хурлын танхимд Эдийн засгийн байнгын хорооноос зохион байгуулсан “Үнэт цаасны зах зээлийн эрх зүйн шинэчлэл”  сэдэвт дугуй ширээний ярилцлага, семинар болж өндөрлөв.

        Уг семинарт Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан “Үнэт цаасны зах зээлийн эрх зүйн шинэчлэлийн үндсэн үзэл баримтлал, тулгамдсан зарим асуудал”, Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Б.Даажамба “Үнэт цаасны үах зээлийн тухай хуульд оруулах зарчмын өөрчлөлтүүд” сэдэвтэй танилцуулга хийв.

       

Эдийн засгийн байнгын хорооны ажлын алба.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл