Цэс

Холбоо барих

НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААНЫ ТОЙМ

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2012 оны 12 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаан 10.00-10.45 цаг Төрийн ордны "А" танхимд хуралдав.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ хуралдааныг удирдаж хэлэлцэх асуудлыг ирцийн хамт танилцуулан Байнгын хорооны энэ өдрийн хуралдааныг эхлүүлэв.

Сэтгэцийн эрүүл мэндийн тухай /Шинэчилсэн найруулга/ болон Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/; хийх асуудалаар санал хурааж байнгын хорооны гишүүд санал нэгтэй дэмжиж Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Баярсайхан танилцуулахаар болов, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн ажлын хэсэг байгуулав. Ажлын хэсгийн ахлагчаар Л.Эрдэнэчимэг байнгын хорооны хуралд оролцсон гишүүдийн олонхи дэмжэв, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулав. Ажлын хэсгийн ахлагчаар С.Ганбаатар байнгын хорооны хуралд оролцсон гишүүдийн олонхи дэмжэв, Зарим төслийг хууль санаачлагчид нь буцаах тухай асуудлаар Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс ирүүлсэн саналыг хэлэлцэн энэ өдрийн байнгын хорооны хуралдаан өндөрлөв.

НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ

УХААНЫ БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА





Хуваалцах:

Холбоотой мэдээлэл