Цэс

Холбоо барих

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хуралдааны тойм

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хуралдааны тойм

Байнгын хорооны 2015 оны 06 дугаар сарын 23-ны 08 тоот тогтоолоор байгуулагдсан “Бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, цаашид авах арга хэмжээний тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг 2015 оны 07 дугаар сарын 06-ны 14 цагт Төрийн ордны “Г” танхимд хуралдлаа. 

Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Хаянхярваа удирдаж, ажлын хэсгийн гишүүд болох УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Д.Сумъяабазар, Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэг, Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга П.Оюунцэцэг, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, тандалт, сэргийлэлт хариуцсан дэд захирал Я.Буянжаргал, ДОХ, БЗХӨ-н тандалтын албаны дарга Ж.Даваалхам, Байнгын хорооны Ажлын албаны ахлах зөвлөх Л.Лхагвасүрэн, референт А.Болортуяа нар оролцов. 

Ажлын дэд хэсгээс бэлтгэсэн тогтоолын төслийн зүйл бүрийг гишүүд нэгбүрчлэн хэлэлцэж, шинэчлэн сайжруулсан саналыг ажлын хэсгийн гишүүдэд танилцуулахаар боллоо.

Ажлын хэсгийн хуралдаан 14.55 минутад өндөрлөв. 

 

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Ажлын алба

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл