Цэс

Холбоо барих

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦЭХ ЭСЭХ АСУУДЛААР ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНООС ГАРГАСАН САНАЛ, ДҮГНЭЛТ

2012 оны 12 дугаар 19-ний өдөр
Улаанбаатар хот
Илтгэгч нь: Улсын Их Хурлын
гишүүн Д.Эрдэнэбат
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан боловсруулж, Монгол Улсын Их Хуралд 2012 оны 6 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн билээ.
Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдал түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэлийг тодорхойлсон зохицуулалтыг хуульчлах нь зүйтэй гэж үзэж уг хуулийн төслийг боловсруулжээ.
Төрийн байгуулалтын байнгын хороо энэхүү хуулийн төслийг 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл, Ц.Нямдорж, Ж.Энхбаяр нар хуулийн төсөлтэй холбогдуулан байр сууриа идэрхийлэв.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье.
Анхаарал тавьсанд баярлалаа.



ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН
БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА                                  А. БАКЕЙ

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл