2025.04.21. “Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын явцад дэмжлэг үзүүлэх” үүрэг бүхий ажлын хэсэг орон нутагт ажиллаж, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны ариун цэврийн байгууламжийг солих төслийн үр дүн, ашиглалттай танилцахын зэрэгцээ боловсролын байгууллагын тулгамдсан асуудлыг сонслоо ... https://www.parliament.mn/nn/74546/
2025.04.21. Монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэх, хүн амын өсөлтийг дэмжих асуудлаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх асуудлыг судалж, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт танилцуулах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдаж, хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож ажиллахыг эрдэмтэн, судлаачдад санал болголоо... https://www.parliament.mn/nn/74549/
2025.04.21. Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл, Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ... https://www.parliament.mn/nn/74550/
2025.04.22. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог оновчтой болгох чиглэлээр санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн тав дахь хуралдаан болж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцлаа... https://www.parliament.mn/nn/74553/
2025.04.22. Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчдыг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг хуулийн дагуу нээлттэй зохион байгууллаа. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос тус холбооны Дэд ерөнхийлөгч Баяраагийн Рагчаагийн нэрийг дэвшүүлжээ ... https://www.parliament.mn/nn/74554/
2025.04.22. Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжив... https://www.parliament.mn/nn/74552/
2025.04.22. Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдаж, “Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооноос эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлд хяналт шалгалт хийсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2024 оны 38 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсож, хэлэлцлээ... https://www.parliament.mn/nn/74555/
2025.04.23. “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2025 оны 17 дахь дугаар хэвлэгдлээ. Тус дугаарт Дүрэм батлах тухай, Дүрэм, журам шинэчлэн батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолуудыг нийтэллээ ... https://www.parliament.mn/nn/74557/
2025.04.23. Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо хуралдаж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Тухайлбал, Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудал, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв... https://www.parliament.mn/nn/74560/
2025.04.23. Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн ээлжит хуралдаан болж, “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцын хэрэгжилтийн үнэлгээний тайлан”-тай танилцлаа. Гишүүд холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг бүх түвшиндээ хангах шаардлагатайг тодотгон, хариуцлагын механизмыг сайжруулахтай холбоотой саналууд хэлэв.. https://www.parliament.mn/nn/74570/
2025.04.23. Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Шинэ сэргэлтийн бодлого болон Улсын Их Хурлын холбогдох тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх, бодлого, арга зүйн дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсэг Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг салбарын оролцогчид, олон нийтээр хэлэлцүүллээ... https://www.parliament.mn/nn/74562/
2025.04.23. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдаж, эрүүл мэндийн салбарт стандарт боловсруулах, батлуулах үйл явц хэт удаашралтай байгааг ярилцав... https://www.parliament.mn/nn/74564/
2025.04.23. Ялгаварлан гадуурхалтын эсрэг авах арга хэмжээний талаар судалгаа хийж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдаж, ялгаварлан гадуурхалтын эсрэг хуулийн хэрэгцээ, шаардлагын талаарх судалгааны тайлантай танилцав... https://www.parliament.mn/nn/74563/
2025.04.23. "Хүний эрхийг хангах үндэсний 2 дугаар хөтөлбөр батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өргөтгөсөн бүрэлдэхүүнээр хуралдаж, шаардлагатай 13 төрлийн судалгааг Улсын Их Хурлын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнд захиалж, зургаан төрлийн судалгааг хийлгэж эхлүүлсний хоёр нь бэлэн болсныг танилцуулж, цаашдын төлөвлөгөөгөөг боловсруулан хэрэгжүүлэх асуудлаар ажлын хэсгийг дэмжих бүрэлдэхүүнтэй хамтарч ажиллах асуудлаар санал солилцов... https://www.parliament.mn/nn/74571/
2025.04.23. Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв... https://www.parliament.mn/nn/74568/
2025.04.23. Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийг зөвшилцөхийг дэмжлээ... https://www.parliament.mn/nn/74572/
2025.04.23. Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал ажлын албаны хамт зарим их сургуулиудын үйл ажиллагаатай танилцлаа... https://www.parliament.mn/nn/74574/
2025.04.24. Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч, хатагтай Шэннон Коулинг урьж уулзан, эрүүл мэнд, нийгэм, боловсролын чиглэлээр тус банкны явуулж буй үйл ажиллагаа, хэтийн зорилт, төлөвлөлтийн талаар ярилцлаа... https://www.parliament.mn/nn/74580/
2025.04.24. Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй хийдэг ээлжит уулзалт болж, уулзалтад Хууль зүй, дотоод хэргийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам тус бүрийн Төрийн нарийн бичгийн дарга нар, мөн Хүний эрхийн Үндэсний Коммиссын төлөөлөл оролцов... https://www.parliament.mn/nn/74585/
2025.04.24. Улсын Их Хурал 2025.04.24-ний өдөр үдээс өмнөх нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, иргэн Б.Батбилэгийн 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдөр цахим системд нийтэлсэн “Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах тухай” нийтийн өргөдлийг Монгол Улсын 18 насанд хүрсэн 100148 иргэн дэмжсэн болохыг танилцуулаад уг асуудлыг Нийгмийн бодлогын байнгын хороонд холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэлэлцэн шийдвэрлэхийг даалган хуваариллаа. Мөн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв... https://www.parliament.mn/nn/74575/
2025.04.24. Улсын Их Хурал 2025.04.24-ний өдөр үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ... https://www.parliament.mn/nn/74584/
2025.04.25. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог оновчтой болгох чиглэлээр санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн долоо дахь өргөтгөсөн хуралдаан болж, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн үйл ажиллагаа, бодлогын шийдвэрүүд, цаашид анхаарах асуудал, тогтоол шийдвэрийн өөрчлөлт, орон тооны бус техникийн хорооны талаар дэлгэрэнгүй мэдээлэл сонсов... https://www.parliament.mn/nn/74613/
2025.04.25. Улсын Их Хурал 2025.04.25-ны өдөр үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлж, мөн Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ... https://www.parliament.mn/nn/74611/
2025.04.25. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны танхимд тэргэнцэртэй иргэнд зориулсан тусгай индэр заслаа. Энэ нь хүний эрх, эрх тэгш байдлыг Монголын парламент үлгэрлэн манлайлж байгаа өндөр ач холбогдолтой болохыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан тэмдэглэв... https://www.parliament.mn/nn/74617/
2025.04.25. Улсын Их Хурал 2025.04.25-ны өдөр үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Ерөнхий сайдын мэдээллийг сонсож, Жагсаал цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төслийн хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг хийлээ... https://www.parliament.mn/nn/74619/
2025.04.26. Оюуны өмчийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга мэндчилгээ дэвшүүлэв... https://www.parliament.mn/nn/74608/
2025.04.26. Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг болон Үндэсний Ассамблейн гишүүн Со Сам Сог, Ку Мин Жон, Ким Сан Үг тэргүүтэй ажлын хэсгийн төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ... https://www.parliament.mn/nn/74615/
2025.04.26. Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн Монгол Улсад хийх албан ёсны айлчлал эхэлж, Ассамблейн дарга Ү Вон Шиг “Монгол-Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төслийн хүрээнд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт байгуулсан “Хамтын ойн төгөл”-д мод тарив... https://www.parliament.mn/nn/74616/
ИРГЭД, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР