Цэс

Холбоо барих

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Хамтын ойн төгөл”-д мод тарилаа

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн Монгол Улсад хийх албан ёсны айлчлал өнөөдөр /2025.04.26/ эхэллээ.


Тэрбээр айлчлалын хүрээнд Монгол-Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төслийн хүрээнд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт байгуулсан “Хамтын ойн төгөл”-д мод тарив.


Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Ойн ерөнхий газар хооронд анх 1998 онд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, цөлжилттэй тэмцэх, шар шороон шуургаас сэргийлэх, байгаль хамгаалалд хувь нэмэр оруулах зорилгоор Монгол-Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төслийг эхлүүлсэн. Энэ хүрээнд 12.9 га талбайд  байгуулсан “Хамтын ойн төгөл” төгөлд нийт 21 төрлийн 10.000 гаруй мод тарьж, ургуулахаар төлөвлөжээ. Монгол Улсад 2006 оноос хойш хэрэгжиж буй уг төслийн хүрээнд өнөөдрийн байдлаар нийт 4000 орчим га талбайд мод тарихын зэрэгцээ аймаг, бүс нутгуудад ойжуулалтын ажлуудыг гүйцэтгэж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



Хуваалцах:

Холбоотой мэдээлэл