Цэс

Холбоо барих

Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог оновчтой болгох үүрэг бүхий ажлын хэсгийн өргөтгөсөн хуралдаан болов


 


Улсын Их Хурлын даргын 2024 оны 113 дугаар захирамжаар байгуулагдсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог оновчтой болгох чиглэлээр санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн долоо дахь өргөтгөсөн хуралдаан  өнөөдөр /2025.04.25/ "Их Засаг" танхимд болов.

Өргөтгөсөн хуралдаанд ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Д.Ганмаа, Н.Батсүмбэрэл, М.Бадамсүрэн болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүд болон холбогдох албан тушаалтнууд оролцлоо.



Хуралдаанд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүн Н.Одонгуа Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн үйл ажиллагаа, бодлогын шийдвэрүүд, цаашид анхаарах асуудал, тогтоол шийдвэрийн өөрчлөлт, орон тооны бус техникийн хорооны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.


Мэдээлэлтэй холбоотой Улсын Их Хурлын гишүүд цаашид Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл, ажлын албаны үйл ажиллагааг сайжруулах, иргэд, даатгуулагчдад чиглэсэн бодитой бодлогын асуудлыг судлан тодорхойлж шийдвэр гаргах, эрүүл мэндийн даатгалын сангийн зарцуулалтад тавих хяналтыг сайжруулах, эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, засаглалын талаар өргөн хүрээний судалгаа, дүн шинжилгээ хийх, орон тооны бус техникийн хорооны гишүүдийг мэдээллээр хангах, дүгнэлт, зөвлөмжид үндэслэж, хамтран ажиллах, Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болон бусад холбогдох байгууллагуудтай уялдаа холбоотой, нээлттэй ажиллаж байх талаар санал хэлэв.

Мөн ажлын хэсэгт Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төсөл болон эрүүл мэндийн даатгалын засаглалын талаар санал ирүүлж, хамтран ажиллахыг хүслээ.


Ажлын хэсэг

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл