2012 оны 12 дугаар сарын 19-ний өдөр
Улаанбаатар хот
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4, 34.5 дахь хэсгийг үндэслэн Улсын Их Хурлын Тамгын газраас Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр Даваанямын Даваа-Очирыг томилуулах саналыг 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлсэн юм.
Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлыг 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцээд дараах санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд оруулж байна.
Байнгын хорооны хуралдаан дээр Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Ж.Энхбаяр нар нэр дэвшигчид хандан хууль дээдэлж ажиллах, албан тушаалтнуудын томилгооны асуудалд анхаарах нь зүйтэй гэсэн санал хэлсэн болно.
Хууль зүйн өндөр боловсрол, төрийн байгууллагад удирдах албан тушаал хашиж байсан дадлага, туршлагыг нь харгалзан Д.Даваа-Очирыг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилуулах саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжлээ.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилуулах асуудлаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Та бүхнээс хүсье.
Анхаарал тавьсанд баярлалаа.
ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН
БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА А.БАКЕЙ
Улаанбаатар хот
Илтгэгч нь: Улсын Их Хурлын
гишүүн А.Бакей