Цэс

Холбоо барих

ШҮҮХИЙН ТУХАЙ БАГЦ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ, МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ, ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ, ШҮҮГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ, ХУУЛЬЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ, ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ, ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ ХЭЛЭЛЦЭХ ЭСЭХ ТАЛААР ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНООС ГАРГАСАН САНАЛ, ДҮГНЭЛТ

2012 оны 12 дугаар сарын 26ы өдөр                                                                     Улаанбаатар хот

 

Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат

 

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,                                             

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2012 оны 12 дугаар сарын 20ы өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай багц хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг тус Байнгын хороо 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ.

Хууль санаачлагч шүүхийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх, шүүхийн ил тод нээлттэй байдлыг хангах, шүүхийн төсөв, захиргааг бие даалгах, хэрэг, маргааныг шударга шүүхээр шийдвэрлүүлэх боломжийг илүү бодитой, шуурхай хэрэгжүүлэх зорилгоор дээрх хуулийн төслүүдийг 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр дагаж мөрдөхөөр холбогдох өөрчлөлтийг тусгаж боловсруулсан байна.

Дээрх хуулийн төслүүдийг тус Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Шүүхийн тухай багц хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх талаар Хууль зүйн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Та бүхнээс хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.

 

 

ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН

ХОРООНЫ ДАРГА                                                             Ш.ТҮВДЭНДОРЖ

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл