2025.04.14. Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Хорватын парламентын бүлгийн дарга Ж.Алдаржавхлан Бүгд Найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын яамны Төрийн нарийн бичгийн дарга Франо Матушич тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа... https://www.parliament.mn/nn/74495/
2025.04.14. Иргэний хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгээс “Иргэний хуулийн хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдлын дүн шинжилгээ, үр дагаврын үнэлгээ” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулав... https://www.parliament.mn/nn/74492/
2025.04.14. Монгол, Хятадын парламент хоорондын байнгын механизмын VI уулзалтад оролцох Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд бараалхав. Уулзалтын үеэр хилийн боомтын бүтээн байгуулалт, сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо... https://www.parliament.mn/nn/74496/
2025.04.14. Монгол Улсын Их Хурал, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал хоорондын Байнгын уулзалтын механизмын VI уулзалт болов. Уулзалтаар хоёр орны харилцаа тэр дундаа парламент, Байнгын хороодын хамтын ажиллагааг бэхжүүлж, харилцан туршлага солилцох, мөн худалдаа, эдийн засаг, ногоон хөгжил гэсэн дөрвөн чиглэлээр цаашдын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар ярилцлаа... https://www.parliament.mn/nn/74498/
2025.04.15. Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар агаарын бохирдол, утааны асуудлаар зохион байгуулсан ажлын тайланг үндэслэн "Засгийн газарт чиглэл өгөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолын төсөлд угаарын хий мэдрэгчийг гэр хорооллын айл бүхэнд байршуулах, тогтмол ажиллагааг хянах, угаартаж амь насаа алдсан иргэдийн мэдээллийг нэгтгэн дүн шинжилгээ хийж шалтгааныг тогтоож, нотолгоонд тулгуурлан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах, ахуйн орчинд угаартсан иргэдэд нөхөн төлбөр олгох эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг асуудлыг тусгажээ... https://www.parliament.mn/nn/74500/
2025.04.15. Виртуал хөрөнгөтэй холбоотой харилцааг хуулиар зохицуулах асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг найм дахь удаагаа хуралдаж, хөрөнгө, санхүүгийн зах зээлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, эрчимжүүлэх чиглэлээр хэлэлцлээ... https://www.parliament.mn/nn/74501/
2025.04.15. Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилттэй танилцах, бүх шатны сургуулийн багшийн хомсдолыг бууруулах, үнэлэмжийг дээшлүүлэх болон төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдлаа. 2028 он хүртэл орон нутагт 24, нийслэлд 84 сургууль барих шаардлагатай хэмээн тодорхойлжээ... https://www.parliament.mn/nn/74502/
2025.04.15. Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар Инновацийн тухай хуулийн биелэлтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайланг хэлэлцээд, цаашид салбарын уялдаа холбоог хангах, хуулиудыг хэрэгжүүлэхэд тулгарч буй асуудлыг шийдэхийн тулд холбогдох яамтай ярилцаж, эрх зүйн орчныг сайжруулахад анхаарах ёстой юм хэмээн Байнгын хорооны дарга дүгнэлээ... https://www.parliament.mn/nn/74503/
2025.04.15. Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчдыг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг явууллаа. Тус зөвлөлийн гишүүн Ц.Сүхбаатарын бүрэн эрхийн хугацаа дууссан учир Монголын үйлдвэрчний эвлэлээс Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүн, Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудыг хариуцсан мэргэжилтэн Ж.Батзоригийн нэрийг дэвшүүлжээ... https://www.parliament.mn/nn/74504/
2025.04.15. Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэв. Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, цахим орчин дахь өсвөр үеийнхний үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт, сэтгэл санааны хүчирхийлэл, түүний хор уршгийн талаарх мэдээлэл сонсов. Мөн Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах тухай асуудлыг хэлэлцлээ. https://www.parliament.mn/nn/74499/, https://www.parliament.mn/nn/74506/
2025.04.16. Үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхээр эхлүүлж буй “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрийн нээлт боллоо. Манай улсад жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэй удирдлагатай аж ахуйн нэгжийн дундаж зээлийн хэмжээ 66.4 сая төгрөг байгаа нь эрэгтэй удирдлагатай байгууллагатай харьцуулахад 45.6 хувиар бага, жилийн зээлийн хүү нь 0.8 нэгж хувиар өндөр юм байна. Ийм тэгш бус байдлыг шийдвэрлэх зорилгоор УИХ-ын даргын ивээл дор “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” санаачилгыг хэрэгжүүлэхээр болжээ. Хөтөлбөрийн нээлтэд УИХ-ын дарга, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжиж, эдийн засгийн хувьд чадавхжуулах нь гэр бүлийн орлого, амьдралын чанар, хүүхдийн боловсрол зэрэгт эерэг нөлөөтэй төдийгүй нийгмийн олон асуудлыг шийдвэрлэхэд үр дүнтэй хөшүүрэг болдгийг онцоллоо... https://www.parliament.mn/nn/74507/, https://www.parliament.mn/nn/74511/
2025.04.16. Улсын Их Хурлын даргын ивээл доор зохиогдож буй “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээ өндөрлөж, төгсгөлд нь Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд хандаж хэлсэн үгэндээ, хөтөлбөрт нэгдсэнээр санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хүртээмж нэмэгдэнэ гэдгийг онцлов... https://www.parliament.mn/nn/74510/
2025.04.16. Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга С.Ганбаатар Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшиштоф Бойкотой уулзаж, хамтын ажиллагааны түвшнийг ахиулж, иж бүрэн түншлэлд хүргэснийг бэхжүүлэх, үүний хүрээнд нийгэм, эдийн засгийн хөгжлийн зорилтуудыг уялдуулах талаар санал солилцов... https://www.parliament.mn/nn/74512/
2024.04.16. “Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал” сэдэвт зөвлөгөөн Дархан-Уул аймагт болж, Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар, Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, С.Эрдэнэболд, Улсын Их Хурлын даргын зөвлөх Т.Алтангэрэл болон Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн төрийн албан хаагчид оролцлоо... https://www.parliament.mn/nn/74514/
2024.04.16. Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөв... https://www.parliament.mn/nn/74505/
2024.04.16. Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ч.Ундрам болон байнгын хорооны зарим гишүүд АШУҮИС-ийн Зүүн хотхоны үйл ажиллагаатай танилцлаа... https://www.parliament.mn/nn/74516/
2024.04.16. Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга, гишүүд хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй хийдэг ээлжит уулзалт болж, байгаль орчны холбогдох хууль тогтоомж дахь хүний эрхийн хэрэгжилтийн талаар хэлэлцлээ... https://www.parliament.mn/nn/74515/
2024.04.16. Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрера Да Силваг хүлээн авч уулзаж, сүүлийн жилүүдэд эрчимтэй өргөжиж байгаа хоёр орны хамтын ажиллагааны эрчийг бэхжүүлэн хадгалж, харилцан итгэлцэл, нийтлэг үнэт зүйлсэд суурилсан Монгол, Францын харилцааны түвшнийг стратегийн түншлэлд хүргэхийг эрмэлзэж байгаагаа илэрхийллээ... https://www.parliament.mn/nn/74517/
2024.04.16. Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа... https://www.parliament.mn/nn/74518/
2024.04.16. Хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь хэлэлцүүлгийг зохион байгуулжээ. УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос зохион байгуулсан тус хэлэлцүүлгээр хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн саналыг авах нийтийн өргөдлийн d.parliament.mn цахим системийн үйл ажиллагааг судалгаанд үндэслэн боловсронгуй болгох, эргэх холбоотой байх, олон нийтэд сурталчлах зэрэг олон ажлуудыг хийх шаардлагатай талаар хөндөн ярилцлаа. Хамгийн сүүлд тус системээр иргэний санаачилсан Нийгмийн даатгалын шимтгэл болон Хүн амын орлогын албан татварын шимтгэлийг 5 хувь бууруулах саналыг 104,608 иргэн дэмжсэн байна... https://www.parliament.mn/nn/74519/
2024.04.16. Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Онтрэ” ХХК-ийн ашиглалтын лиценз болон Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн хэрэгжилтийн талаарх Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын, “Эрдэнэт машин” цогцолбор үйлдвэр байгуулах төслийн талаарх Зам, тээврийн яамны мэдээллийг тус тус сонсож, Байнгын хорооны тогтоолуудыг баталлаа... https://www.parliament.mn/nn/74520/
2024.04.17. Улсын Их Хурлын даргын санаачилгаар зохион байгуулж буй “Бонд Форум-2025” арга хэмжээ боллоо. Арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, эдийн засгийн тэлэлт, шударга өрсөлдөөн, санхүүгийн зах зээлийг хөхиүлэн дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудал нь энэ удаагийн парламентын анхаарлын төвд байгааг онцлон тэмдэглэв... https://www.parliament.mn/nn/74523/, https://www.parliament.mn/nn/74524/
2024.04.17. Улсын Их Хурлын 2025.04.17-ны өдрийн үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцээд, УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаанаар хэлэлцсэний дараа санал хураалт явуулахаар шийдвэрлэлээ... https://www.parliament.mn/nn/74522/
2024.04.17. Улсын Их Хурлын 2025.04.17-ны өдрийн үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв... https://www.parliament.mn/nn/74528/
2024.04.17. Эрчим хүчний салбарын шинэтгэлийн хүрээнд Эрчим хүчний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай, Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдаж, Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг салбар байгууллагуудын төлөөлөлд танилцууллаа... https://www.parliament.mn/nn/74531/
2024.04.18. Улсын Их Хурлын 2025.04.18-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа... https://www.parliament.mn/nn/74534/
2024.04.18. “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2025 оны 16 дахь дугаар хэвлэгдлээ. Тус дугаарт Авлигатай тэмцэх газрын даргыг улируулан томилох тухай, Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийн тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолууд болон Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой... https://www.parliament.mn/nn/74536/
2024.04.18. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлийн бүрэлдэхүүн Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, санхүүгийн салбарын хууль, эрх зүйн орчин, хэрэгжилт болон зээлийн хүүг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй танилцлаа. Үүний дараа Улсын Их Хурлын даргын захирамж гарган санхүүгийн салбарын хууль, эрх зүйн орчны шинэчлэлийг зохион байгуулах, Санхүүгийн зохицуулах хорооноос санал болгож буй хуулийн төслүүдийг 2-3 долоо хоногийн хугацаанд хэлэлцүүлэгт бэлтгэж, өргөн мэдүүлэн, энэ хаврын чуулганы хугацаанд багтаан батлуулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж байгаагаа мэдэгдлээ... https://www.parliament.mn/nn/74535/
ИРГЭД, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР