Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2025 оны 16 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Авлигатай тэмцэх газрын даргыг улируулан томилох тухай, Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийн тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолууд болон Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой байна. Тухайлбал, Авлигатай тэмцэх газрын даргыг улируулан томилох тухай Улсын Их Хурлын тогтоолоор Авлигатай тэмцэх газрын даргаар Зандраагийн Дашдавааг улируулан томилжээ.

Мөн Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийн тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолоор “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт “… Шүүгчээр 30, түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 насанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоно.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр  зүйлийн 2 дахь хэсэгт “... шударга ёс, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг ... нас ...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Төрөөс … нийгэм, хууль зүйн … баталгааг бүрдүүлэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Тавин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Үндсэн хууль, шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу огцруулах, эсхүл хүсэлтээр нь чөлөөлөхөөс бусад тохиолдолд аль ч шатны шүүхийн шүүгчийг огцруулахыг хориглоно.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль … бүрнээ нийцсэн байвал зохино.” гэснийг тус тус зөрчсөн байна.” гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

 

           

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл