Цэс

Холбоо барих

Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгүүдийн хуралдааны товч мэдээ

             1. “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд зохион байгуулагдав. 

            Тус хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Баярсайхан, гишүүн  Д.Зоригт, Г.Батхүү, А.Тлейхан  нар болон ажлын дэд хэсгийн гишүүд оролцов.

            Хуралдаанаар ажлын хэсэг болон гишүүдээс гарсан саналаар саналын томьёолол бэлтгэж Байнгын хорооны хуралаар хэлэлцүүлэх үүрэг чиглэл өглөө.

 

            2. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын  хэсгийн хуралдаан 15.30 цагаас “Г” танхимд хуралдав

            Тус хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Р.Амаржаргал, гишүүн А.Бакей, Ц.Баярсайхан нар болон ажлын дэд хэсгийн гишүүд оролцов.

            Ажлын хэсгийн гишүүд хуулийн төсөлд ажлын хэсгийн гишүүдээс гарсан санал төсөлд яаж туссан  талаар асуулт асуун  тодруулга авч, зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэх талаар үүрэг, чиглэл өгөв.

 

Эдийн засгийн байнгын хорооны ажлын алба.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл