Цэс

Холбоо барих

Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгүүдийн хуралдааны товч мэдээ

            1. Эрчим хүч хэмнэлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 14.00 цагаас “Б” танхимд зохион байгуулагдав. 

            Тус хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч А.Тлейхан,  гишүүн Ц.Баярсайхан,  Г.Батхүү, Л.Энх-Амгалан нар болон Улсын Их Хурлын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Зоригт  болон ажлын дэд хэсгийн гишүүд оролцов.

      Хуралдаанаар ажлын хэсгийн гишүүд зарчмын зөрүүтэй саналын томьёололоор санал хураалт явуулж, дэмжигдсэн саналуудыг Байнгын хорооны хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

            2. Барилгын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 15.30 цагаас “Б” танхимд  хуралдав.

            Тус хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Батсуурь, гишүүн Х.Болорчулуун, С.Одонтуяа нар болон ажлын дэд хэсгийн гишүүд оролцов.

           Ажлын хэсгийн гишүүдээс  хуулийн төсөлд төрийн бус байгууллагуудаас  санал авсан эсэх талаар тодруулга авч, цаашид хуулийн төсөлтэй холбоотой хэлэлцүүлэг хийх талаар үүрэг, чиглэл өгөв.

 

Эдийн засгийн байнгын хорооны ажлын алба.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл