Цэс

Холбоо барих

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа: Худалдаа, эдийн засаг, ногоон хөгжил гэсэн чиглэлээр цаашдын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар санал солилцоно

Монгол, Хятадын парламент хоорондын байнгын уулзалтын механизмын VI уулзалт өнөөдөр /2025.04.14/  Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болов.

Энэхүү уулзалтын өмнө Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга Х.Булгантуяагаас парламент хоорондын байнгын уулзалтын механизмын VI уулзалтын ач холбогдлын талаар тодруулахад,


-Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнгөрсөн хоёрдугаар сард БНХАУ-д айлчилсан. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу бүрдсэн олон намын бүтэцтэй шинэ парламент хоёр улсын хамтын ажиллагаа, эдийн засаг, нийгэм, соёлын олон талын хамтын ажиллагаанд ямар байр суурь баримталж байна вэ гэдэг дээр онцгой ач холбогдол өгч байна.

Энэ удаа Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга тэргүүтэй Эдийн засаг, Хөдөө аж, ахуйн зэрэг байнгын хорооны гишүүдийн төлөөлөл Улсын Их Хурлын даргын айлчлалын үеэр яригдаж байсан эрчим хүч, техник технологи, худалдаа зэрэг олон салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, парламентын судалгаа, төлөвлөлтийн хүрээнд хоёр улсын харьяа байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр хийсэн яриа хэлэлцээний хүрээнд ажлын айлчлал хийж байна.

Энэ удаагийн уулзалтад манай талаас УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Хууль зүйн байнгын хорооны дарга болон гишүүд оролцож,  ногоон хөгжлийн чиглэлээр хамтарч ажиллах асуудлаар яриа хэлэлцээ хийх гэж байна. Мөн эдийн засгийн хамтын ажиллагааны талаар санал солилцоно.

Монгол Улсын хувьд Хятад Улс эдийн засгийн хамгийн том түншлэгч. Тийм учраас хоёр улсын хоорондын бодлогын яриа хэлэлцээний механизмууд их чухал. Жишээлбэл, Хятад улс ногоон хөгжлийн бодлого баримталж, олон улсын стандартад нийцсэн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлдэг болно гэвэл бид зарим бодлогоо уялдуулах шаардлага бий болно. Тийм учраас энэ удаагийн уулзалтаар Байнгын хороодын хамтын ажиллагааг бэхжүүлж, харилцан туршлага солилцох, мөн худалдаа, эдийн засаг, ногоон хөгжил гэсэн чиглэлээр цаашдын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар санал солилцохоор төлөвлөөд байна гэлээ. 

Хэвлэл мэдээллийн газар

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл