2025.04.07. Олон Улсын Парламентын Холбооны Дэлхийн 140 орны 1700 гаруй төлөөлөгчид чуулж буй 150 дугаар Ассамблейн үеэр Парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын нийгэмлэгийн ээлжит чуулга уулзалт болж, Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж оролцлоо. Тэрбээр, шинэ үеийн парламентыг төлөвшүүлэхийн тулд Улсын Их Хурлаас баталсан стратеги, үйл ажиллагааны онцлогоос танилцуулж, харилцан туршлага солилцохын зэрэгцээ хоёр талын уулзалтуудад оролцов. Энэ хүрээнд парламент, түүн дотроо Тамгын газар хоорондын харилцааг гүнзгийрүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлэх шинэ чиглэлийн хүрээнд харилцан санал солилцлоо... https://www.parliament.mn/nn/74437/
2025.04.07. Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням Бүгд Найрамдах Франц Улсын Сенатын гишүүн, Сенат дахь Франц-Монголын парламентын бүлгийн гишүүн Саманта Казбонн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав... https://www.parliament.mn/nn/74440/
2025.04.07. Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Дархан-Уул аймагт ажиллаж, олон улсын жишигт нийцсэн шүүхийн барилгын шав тавих ёслолд оролцов... https://www.parliament.mn/nn/74448/
2025.04.07. Олон Улсын Парламентын Холбооны 150 дугаар Ассамблейд оролцож буй Монгол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа тэргүүтэй төлөөлөгчид Британийн парламент дахь ОУПХ-той харилцах бүлгийн дарга Фабиан Хамилтон болон гишүүдтэй уулзлаа... https://www.parliament.mn/nn/74442/
2025.04.08. Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигчдийн сонсголд ажиллах хараат бус шинжээчдийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ... https://www.parliament.mn/nn/74450/
2025.04.08. Олон Улсын Парламентын Холбооны 150 дугаар Ассамблейд оролцож буй Монгол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Узбекистан Улсын парламент Олий Мажилисын сенатын танхимын дарга Танзила Нарбаевад бараалхлаа... https://www.parliament.mn/nn/74452/
2025.04.08. Нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам, захиргааны хэм хэмжээний актын тоог цөөрүүлэх, цэгцлэх талаар санал, дүгнэлт гарган холбогдох бусад хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаанаар “Улсын нэгдсэн санд бүртгэлтэй шийдвэрт хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн дүн, хуулиар тусгайлан эрх олгосон заалтын судалгаа”-ны талаарх мэдээллийг сонслоо... https://www.parliament.mn/nn/74454/
2025.04.08. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын 4.2, 4.4-т заасан зорилт, “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоол, “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2024 оны 63 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх, бодлого, арга зүйн дэмжлэг үзүүлэх, холбогдох арга хэмжээний санал болон хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг судалж, танилцуулах үүрэгтэй ажлын хэсэг хуралдаж, “Цагаан алт”, “Шинэ хоршоо” хөдөлгөөний хэрэгжилтийн талаар хэлэлцлээ... https://www.parliament.mn/nn/74455/
2025.04.08. Улсын Их Хурлын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны хуралдаанаар Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх, түүнийг эрчимжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов... https://www.parliament.mn/nn/74453/
2025.04.08. Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр мэдээлэл хийлээ... https://www.parliament.mn/nn/74456/
2025.04.08. Олон Улсын Парламентын Холбооны 150 дугаар Ассамблейн чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Олон улсын парламентын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгонгтой уулзлаа. Тэрбээр, Улсын Их Хурлын Тамгын газар хүний эрхийн мэдрэмжтэй, тэгш оролцоог хангасан, цаг үеийн шаардлагад нийцэхүйц хууль тогтоомжуудыг боловсруулахад мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэхийн тулд дэвшилтэт арга барилаар ажиллахаар эрмэлзэж буй талаараа ярьж, хамтын ажиллагааны санал санаачилгаа хуваалцлаа. Олон улсын парламентын холбооны Ерөнхий нарийн бичгийн даргын зүгээс хүн төвтэй хууль, эрх зүйн орчныг цогцлоохоор стратеги төлөвлөгөөндөө тусгасан нь өнөө цагт онцлох санаачилга хэмээн тодотгоод хэрэгжилтийг хангахад бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ... https://www.parliament.mn/nn/74457/
2025.04.08. Олон Улсын Парламентын Холбооны Дэлхийн 140 орны 1700 гаруй төлөөлөгчид чуулж буй 150 дугаар Ассамблейн хуралд Монгол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа илтгэл танилцууллаа... https://www.parliament.mn/nn/74460/
2025.04.09. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг хуралдаж, дэмжлэг үзүүлэх багийн гишүүдийн санал, байр суурийг сонслоо... https://www.parliament.mn/nn/74461/
2025.04.09. Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара болон Х.Баттулга нарт ёс зүйн хариуцлага ногдуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслүүдийг хэлэлцлээ...
https://www.parliament.mn/nn/74465/
2025.04.09. Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Нэр дэвших хүсэлтийн загвар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл, Хувь хүний орлогын албан татварын хэмжээг 1 хувь болгон бууруулах талаар нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдөл гэсэн асуудлуудыг хэлэлцэв. Иргэдийн өргөдлийг Татварын багц хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг хэсэгт шилжүүлэх саналыг гишүүдийн олонх дэмжлээ... https://www.parliament.mn/nn/74466/
2025.04.09. Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэв. Мөн Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр ирүүлсэн Ерөнхийлөгчийн саналыг дэмжлээ... https://www.parliament.mn/nn/74462/
2025.04.10. Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал НҮБ-ын Хувийн мэдээллээ хамгаалуулах эрхийн асуудал хариуцсан Тусгай илтгэгч Ана Брайан Нугрересыг хүлээн авч уулзлаа... https://www.parliament.mn/nn/74469/
2025.04.10. Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд “Дэвшилтэт, шинэ үеийн парламентын хэрэгцээ, шаардлагад нийцсэн чадварлаг, өндөр бүтээмжит ажлын алба” сэдэвт сургалтад хамрагдлаа. Сургалтаар хиймэл оюун ухаан, түүний хэрэглээний талаар мэдээлэл хүргэлээ... https://www.parliament.mn/nn/74471/
2025.04.10. Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч, ноён Халид Шарифиг хүлээн авч уулзлаа... https://www.parliament.mn/nn/74473/
2025.04.10. Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2025 оны 02 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг хамтран Дорноговь аймгийн Сайншанд суманд “Өрхийн болон бичил, жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээний салбарын өнөөгийн байдал, хууль тогтоомжийг шинэчлэх хэрэгцээ шаардлага” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа... https://www.parliament.mn/nn/74476/
2025.04.10. Улсын Их Хурлын 2025.04.10-ны өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилох Ерөнхийлөгчийн саналыг дэмжлээ... https://www.parliament.mn/nn/74472/
2025.04.10. Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга С.Ганбаатар гишүүдийн хамт Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Вонг хүлээн авч уулзлаа... https://www.parliament.mn/nn/74474/
2025.04.10 Иргэний шаардлагад нийцсэн орон байртай байх эрхийг хангах хүрээнд хот дахин төлөвлөлттэй холбоотой хууль, эрх зүйн орчныг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан боллоо... https://www.parliament.mn/nn/74477/
2025.04.10. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор цахилгаан дугуй (суррон), цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах талаар хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ээлжит хуралдаан боллоо... https://www.parliament.mn/nn/74482/
2025.04.10. Улсын Их Хурлын 2025.04.10-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцээд, хэлэлцэхийг дэмжлээ... https://www.parliament.mn/nn/74478/
2024.04.09. Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн явцыг шалган судалж, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд тус үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилтай газар дээр нь танилцлаа... https://www.parliament.mn/nn/74488/
2024.04.11. Улсын Их Хурлын 2025.04.11-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар “Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийн зөвшилцөх хэлэлцүүлгийг хийж, Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг баталлаа... https://www.parliament.mn/nn/74480/
2024.04.11. Улсын Их Хурлын гишүүдийг хуралдаанд идэвхтэй, хариуцлагатай оролцохыг уриалж, үүнтэй холбоотойгоор Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлөөс шийдвэр гаргасныг Баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан танилцуулав. Улсын Их Хурлын гишүүд хуралдаандаа бүрэн оролцоотой байх шаардлага тавьж, гишүүд асуулт асуух, үг хэлэх дарааллын жагсаалтад нэрээ оруулчихаад, хуралдааны дундуур танхимыг тодорхой хугацаагаар орхих асуудал нийтлэг байгааг таслан зогсоох, цаашид гишүүд хуралдааны танхимд бүрэн сууж, хэлэлцүүлэгт идэвхтэй, хариуцлагатай оролцох бөгөөд үг хэлэх, асуулт асуух жагсаалтад нэрээ оруулчихаад, чуулганы хуралдааны танхимыг таван минутаас дээш хугацаагаар орхиж гарсан тохиолдолд тухайн гишүүний нэрийг жагсаалтаас шууд хасах, мөн олон удаа горимын санал гарган удаа дараа санал хураалгаж асуудлыг шийдвэрлэдэг байдлыг таслан зогсоохоор Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлөөс шийдвэр гарчээ... https://www.parliament.mn/nn/74484/
2024.04.11. Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгч Ардчилсан институт хүний эрхийн албаны Хууль тогтоомжийн дэмжлэг үзүүлэх асуудал хариуцсан мэргэжилтэн Надия Сиренко, тус албаны Улс төрийн намуудын асуудлаарх үндсэн шинжээчдийн бүлгийн гишүүн Фернандо Касал Бертоа нарыг хүлээн авч уулзлаа... https://www.parliament.mn/nn/74485/
2024.04.09. Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга С.Ганбаатар гишүүдийн хамт Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, ноён Хэльмут Кулитцтэй уулзав... https://www.parliament.mn/nn/74486/
ИРГЭД, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР