2025.03.31. Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, А.Ариунзаяа, Ж.Алдаржавхлан, Н.Батсүмбэрэл нар тус хуулийн төслийг өргөн мэдүүлэв. Хуулийн төсөл батлагдвал эмчилгээний үр дүнтэй аргууд нэвтэрч, иргэд эх орондоо дэлхийн жишигт нийцсэн чанартай эмчилгээ, үйлчилгээг авах боломж бүрдэх бөгөөд амьгүй донороос эд, эрхтэн шилжүүлэн суулгах талаар баримтлах бодлого, зохицуулалт ойлгомжтой, тодорхой болж, эмчилгээний чанар, хүртээмж, үр дүн сайжирна гэж үзэж буйгаа төсөл өргөн мэдүүлэгчид танилцууллаа... https://www.parliament.mn/nn/74376/
2025.03.31. Цусны донорын тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Н.Батсүмбэрэл, А.Ариунзаяа, Ж.Алдаржавхлан нар тус хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Хуулийн төсөл батлагдвал цусны донорын сургалт, сурталчилгаа сайжирч, орон нутагт ахиц дэвшил гарах төдийгүй цусны донорын нийгмийн халамж, урамшуулал сайжирч, тоо нь нэмэгдэх боломжтой гэж үзэж байна. Түүнчлэн, гамшиг, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үед цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамж бүрэн шийдэгдэнэ гэдгийг төсөл өргөн мэдүүлэгчид онцоллоо... https://www.parliament.mn/nn/74377/
2025.03.31. Иргэний хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн дэмжих баг хуралдаж, хэлцэл хүчин төгөлдөр бус байх, хэлцэл хүчин төгөлдөр бус гэж тооцуулах нэхэмжлэл гаргах эрх бүхий субъект, гэрээнээс татгалзах, гэрээ цуцлах тухай ойлголт, үндэслэл, гэрээний шинэ төрлүүд, ажил гүйцэтгэх гэрээ, түрээсийн гэрээ, хөөн хэлэлцэх хугацааны талаар хэлэлцлээ... https://www.parliament.mn/nn/74379/
2025.04.01. Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нарын гишүүдээс өдөр өргөн мэдүүлсэн Цусны донорын тухай анхдагч хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ... https://www.parliament.mn/nn/74380/
2025.04.01. Хөдөө аж ахуйн даатгалын тухай анхдагч хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн эхний хуралдаан болов. Гишүүд хүнс, хөдөө аж ахуйд үзүүлж буй төрийн татаас дэмжлэг багасах, эсвэл ихсэхэд даатгалын салбарт ямар нөлөө үзүүлэх талаар судалгаа хийх, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй даатгалын хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний талаар мэдээлэл өгөх, үйл ажиллагаандаа олон талын оролцоог хангахад анхаарах, хуулийн төсөл боловсруулах шалтгаан нөхцөлийг сайтар судлах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийллээ... https://www.parliament.mn/nn/74383/
2025.04.01. Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдаж, тус хуулийн хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой зохицуулалт Үндсэн хуулийн зорилгод нийцсэн эсэх, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох асуудалд иргэн, хуулийн этгээдийн болон орон нутгийн оролцоог хангаж буй эсэх, бусад хуулийн уялдаа холбоо, хууль зүйн системчлэлийн талаар мэдээлэл сонслоо... https://www.parliament.mn/nn/74389/
2025.04.01. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдлаа. Гишүүд холбогдох хуулийн төсөлд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг салбарын яамаар хязгаарлалгүй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын үүргийг тодорхой болгох, усыг зохистой ашиглах, хамгаалахад аймаг орон нутгийн Засаг даргын үүрэг, хариуцлагыг нарийвчлан тусгах, малчдын өвөлжөө, хаваржаа, гүнийн худгийн зайг зохицуулах, байгаль хамгаалагчийн эрхийг нэмэгдүүлэхэд анхаарах зэрэг санал хэлэв... https://www.parliament.mn/nn/74385/
2025.04.01. “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах талаарх хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал, дүгнэлт боловсруулах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг”-ийн хурал болж, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах, эрх зүйн орчинтой холбоотой судалгааны мэдээлэл сонсож, хэлэлцүүлэг өрнүүллээ... https://www.parliament.mn/nn/74388/
2025.04.01. Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Монгол Улс нь тус хэлэлцээрийн оролцогч улсын хувьд хэлэлцээрийн нэмэлт өөрчлөлтөд нэгдэн орсноор бусад улс орнуудтай нэг зарчимд тулгуурлан төмөр замын тээврийн цахим мэдээлэл солилцох, энэ талаар нарийвчилсан хоёр талт болон олон талт гэрээ хэлэлцээр байгуулах боломж бүрдэх бөгөөд ингэснээр төмөр замын тээврийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөхөд түлхэц үзүүлнэ гэж үзэж буй юм байна... https://www.parliament.mn/nn/74386/
2025.04.01. Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монголбанкны Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг сонсож, хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив... https://www.parliament.mn/nn/74381/
2025.04.01. Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдаж, дэвшигчдийн сонсголд ажиллах хараат бус шинжээчдийг томилох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, Донорын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонслоо... https://www.parliament.mn/nn/74387/
2025.04.02. Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль, тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдаж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ажлын хэсгийн болон Төрийн албаны зөвлөлийн мэдээллийг сонслоо. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал төрийн ажлыг гүйцэтгэлийн үнэлгээнд суурилсан, олон улсын жишигт нийцсэн шалгуур үзүүлэлтүүдээр үнэлдэг байх, дижитал шилжилт, хиймэл оюун ухааны ашиглалтыг нэмэгдүүлэх, шинэ мянганы хүний нөөцөөр чадавхыг бэхжүүлэх асуудлуудад онцгой анхаарал хандуулж, шударга байдлын зарчмыг бодитоор хэрэгжүүлж, албан хаагчийн байгууллагад оруулж буй хувь нэмэр, авч буй цалин хөлсний уялдааг хангах, мерит буюу чадахуйн зарчмыг зөв нэвтрүүлэх, төрийн албаны сургалт, давтан сургалтын тогтолцоог оновчтой, үр дүнтэй болгох эрэг асуудлыг онцгойлон авч үзэж байгаа талаар танилцуулав... https://www.parliament.mn/nn/74399/
2025.04.02. Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо хуралдаж, үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж байгаа усны нөөцийн зөв зохистой ашиглалт, усны ашиглах боломжит нөөц, ус хэрэглээний хэтийн төлөв, ус ашигласны болон ус бохирдуулсны үнэ, төлбөр, үр дүнгийн талаар холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгууллаа... https://www.parliament.mn/nn/74400/
2025.04.02. Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн талаар танилцуулахдаа эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэнд цахимаар хүргэн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хүлээгдэл, чирэгдлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өгөв... https://www.parliament.mn/nn/74404/
2025.04.02. Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийг үргэлжлүүлэн хэлэлцээд, гишүүдийн олонх Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн үзлээ. Мөн хуралдаанаар Ерөнхий сайдаас Улсын Их Хуралд ирүүлсэн Авлигатай тэмцэх газрын даргыг улируулан томилуулах тухай саналыг хэлэлцэн шийдвэрлэв... https://www.parliament.mn/nn/74402/
2025.04.03. Улсын Их Хурлын чуулганы 2025.04.03-ны өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан иргэн Рэгзэнгийн Шинэгэрэлийн нийтийн ашиг сонирхлыг хөндсөн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасан орлогод ногдох албан татварын хэмжээг нэг хувь болгож бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах нийтийн өргөдлийг танилцуулаад, тус өргөдөл 100187 иргэний санал авсан тул нийтийн өргөдөлд дурдсан асуудлыг хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхээрТөсвийн байнгын хороонд хуваарилан, иргэдийн гаргасан өргөдөлд дурдсан асуудлыг хуульд заасны дагуу хэлэлцэн шийдвэрлэхийг чиглэл болголоо. Мөн өдрийн хуралдаанаар “Авлигатай тэмцэх газрын даргыг улируулан томилох тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлав... https://www.parliament.mn/nn/74406/
2025.04.03. Улсын Их Хурлын чуулганы 2025.04.03-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хуулийн төслүүдийг хэлэлцлээ... https://www.parliament.mn/nn/74413/
2025.04.04. Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Төсөлд цагдаагийн байгууллага хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хүний эрхийг хүндэтгэх, тэдний аюулгүй байдлыг хангах, хамгаалах, хууль сахиулах ажлын ухагдахуун, ёс зүйг дээшлүүлэх бодлогыг хэрэгжүүлэх онол, практикийн сургалтын тогтолцоог илүү боловсронгуй болгох талаар тусгасан байна... https://www.parliament.mn/nn/74416/
2025.04.04. Улсын Их Хурлын чуулганы 2025.04.04-ний өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийг үргэлжлүүлэн хэлэлцээд, Хууль зүйн байнгын хорооноос гаргасан Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн саналаар санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцэслэн батлав. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ... https://www.parliament.mn/nn/74418/
2025.04.04. Улсын Их Хурлын чуулганы 2025.04.04-ний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ. Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ... https://www.parliament.mn/nn/74433/
2025.04.06. Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо энэ сарын 5-9-ний өдрүүдэд болж буй Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны 150 дугаар чуулга уулзалтад Монгол Улсын Их Хурлыг төлөөлж Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Чуулга уулзалтын нэгдсэн хэлэлцүүлэг “Нийгмийн хөгжил, шударга ёсны төлөөх парламентын үйл ажиллагаа” сэдвийн хүрээнд өрнөж буй бөгөөд хэлэлцүүлгээр гишүүн орнуудын төлөөлөгчид мэтгэлцэх, санал солилцох, бүс нутгийн түншлэлийг бэхжүүлж, парламентын үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилготой юм. Дэлхийн 100 гаруй улс орны төлөөлөгчид чуулж буй уг ассамблейн үеэр Парламентын ерөнхий нарийн бичгийн дарга нарын нийгэмлэг хуралдах бөгөөд тус хуралд Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж оролцоно... https://www.parliament.mn/nn/74436/
ИРГЭД, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР