Цэс

Холбоо барих

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хөнгөн аж үйлдвэрийн салбарынханд мэндчилгээ дэвшүүллээ

Үндэсний үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид Та бүхэндээ Монголын хөнгөн аж үйлдвэрийн ажилтан, ажилчдын өдрийн мэндийг дэвшүүлье.

Хөнгөн аж үйлдвэрийн салбар нь эх орныхоо эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж, монголчуудынхаа ахуй, амьдралыг үеийн үед нуруундаа үүрч ирсэн манай үндэсний үйлдвэрлэлийн ууган салбарын нэг билээ.

Орчин үеийн техник технологи, хиймэл оюун ухаан, инноваци, шинэ менежмент нэвтрүүлэх замаар хөдөлмөрийг хөнгөвчлөх, бүтээмжийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний чанар хүртээмжийг сайжруулах, эрүүл аюулгүй байдал, өрсөлдөх чадварыг хангах хүний нөөцийг шинээр сургаж бэлтгэх нь энэ салбарын өнөөгийн тулгамдсан асуудлууд мөн.

Төрөөс хувийн хэвшлийн хөнгөн аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх нөхцөлийн бүрдүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, гааль, татвар, санхүү, эдийн засгийн хөшүүргээр дэмжих бодлогыг Улсын Их Хурал анхааран ажиллах болно.

Цаг нартай уралдан, хүн ардынхаа сайн сайхны төлөө хөдөлмөрлөж яваа мянга мянган ажилтан, ажилчид Та бүхэндээ сайн сайхныг хүсье.

Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан

2025.03.26

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл