“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт “Санхүүгийн зохицуулах хорооны даргыг томилох, чөлөөлөх тухай”, “Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох, чөлөөлөх тухай”, “Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнийг томилох, чөлөөлөх тухай”, “Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнийг томилох, чөлөөлөх тухай”, “Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнийг томилох, чөлөөлөх тухай”, “Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнийг томилох тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолуудыг нийтэлсэн байна. Тухайлбал, “Санхүүгийн зохицуулах хорооны даргыг томилох, чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолоор Санхүүгийн зохицуулах хорооны даргаар Түндэвийн Жамбаажамцыг томилж, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Санхүүгийн зохицуулах хорооны даргын үүрэгт ажлаас Дэмбэрэлдашийн Баярсайханыг чөлөөлжээ. Харин “Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох, чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолоор Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр Булганы Саруул, Шагдаржавын Хандсүрэн нарыг тус тус томилж, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний үүрэгт ажлаас Баасанжавын Батхишиг, Баярсайханы Баярдаваа, Нямандэлэгийн Мандуул нарыг тус тус чөлөөлсөн байна. Түүнчлэн “Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнийг томилох, чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолоор Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн даргаар Мягмарсүрэнгийн Буяндэлгэрийг, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүнээр Оюунтөгсийн Оч, Чимэдийн Сайнбилэг, Соронзонболдын Халиунаа, Болдбаатарын Энхбаяр нарыг тус тус томилж, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн даргын үүрэгт ажлаас Равсалын Ринчинбазарыг, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүний үүрэгт ажлаас Батболдын Амарсанаа, Дүгэрээгийн Цэрэнбадам, Жадамбаагийн Эрдэнэбилэг нарыг тус тус чөлөөлжээ.
Мөн “Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнийг томилох, чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолоор Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнээр Намсрайн Батнасан, Раднаасэдийн Даваадорж, Батбаатарын Мөнхзаяа, Бямбажавын Энх-Амгалан нарыг тус тус томилж, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүний үүрэгт ажлаас Цэрэндоржийн Батсүх, Цэдэвсүрэнгийн Мөнхбаяр, Чулуундоржийн Хашчулуун нарыг тус тус чөлөөлсөн байна. Харин “Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнийг томилох, чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолоор Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргаар Нинжбатын Ууганбаатарыг, Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүнээр Сугарын Лхагвадорж, Гэрэлтийн Тэлмэн, Тунсагийн Тэлмэн, Ундраагийн Хосжаргал, Данзанбалжирын Энхжаргал, Гомбын Эрдэнэбаяр нарыг тус тус томилж, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргын үүрэгт ажлаас Далрайн Даваасамбууг, Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүний үүрэгт ажлаас Лхагвадоржийн Ариунаа, Лувсан-Очирын Дондог, Баатаржавын Лхагважав, Бат-Очирын Цэрэнбалтав, Чойгүнсэнгийн Чимидсүрэн, Мишигийн Энх-Амгалан нарыг тус тус чөлөөлжээ. “Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнийг томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолоор Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнээр Идэшийн Батхүү, Төмөрбаатарын Гарамжүгдэр, Авирмэдийн Даваасүрэн, Ганболдын Золбоо, Дамдиндоржийн Мягмарцэрэн, Дорждэрэмийн Цолмон нарыг тус тус томилсон ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.