Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал: Энэ долоо хоногт (2025.03.17-23)


2025.03.17. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, Ж.Баярмаа, А.Ундраа нар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв. Үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгоор хууль сахиулах болон мөрдөн шалгах, ял эдлүүлэх чиг үүрэг бүхий байгууллагуудын явуулж буй өндөр түвшний нууцлал шаарддаг гүйцэтгэх ажиллагаанд хүний эрхийг хамгаалах ёстой хэмээн үзэж хуулийн төслийг боловсруулжээ. Төсөлд хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, ял эдлүүлэх ажиллагаан дахь гүйцэтгэх ажлын хуулийн биелэлтийг хянах асуудлыг  Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамааруулж, Улсын Их Хурлын хяналтын тусгай чиг үүрэг бүхий дэд хороо байгуулахаар тусгасан байна... https://www.parliament.mn/nn/74252/





2025.03.17. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан албаны хүмүүсийн хамт Байлдааны болон Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 032 дугаар ангид зочилж, үйл ажиллагаатай нь танилцахын зэрэгцээ нийт бие бүрэлдэхүүнд Монгол цэргийн баярын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ... https://www.parliament.mn/nn/74255/





2025.03.17. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв. Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Өмгөөллийн тухай хуульд өмгөөллийн үйл ажиллагаатай хавсран эрхэлж болохгүй ажил, албан тушаалыг зааж өгсөн нь хуульчийг шалгалтад оруулахаас татгалзах шалтгаан болж, хуульчийн эрхийг зөрчиж, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хязгаарласан бодит нөхцөл байдал үүсэж буй учир  хуулийн төслийг өргөн мэдүүлж буйгаа танилцуулав... https://www.parliament.mn/nn/74256/





2025.03.17. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв. Дийлэнх тохиолдолд иргэн амь нас, мал сүргээ хамгаалахын тулд чоно агнадаг ч “зөвшөөрөлгүй агнасан” гэх шалтгаанаар торгууль, төлбөр төлж байгаа нь Үндсэн хуульд заасан амьд явах эрх, өмчтэй байх эрхийг нь зөрчиж байна гэж үзэж, уг хуулийн төслийг өргөн мэдүүлж буйгаа танилцууллаа... https://www.parliament.mn/nn/74258/





2025.03.17. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл тэргүүтэй нэр бүхий гишүүд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв. Улсын Их Хурлын олонхыг бүрдүүлж буй улстөрийн хүчин Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны олонхыг бүрдүүлэхийн зэрэгцээ даргыг нь олонхоос сонгож байгаа нь түр хороо байгуулсан ач холбогдлыг бууруулж буй учир даргыг түр хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар түр хорооны бүрэлдэхүүнд орсон цөөнхийн бүлгийн төлөөллөөс, хэрэв цөөнхийн бүлэг байхгүй бол цөөнхийн төлөөллөөс сонгохоор төсөлд тусгажээ... https://www.parliament.mn/nn/74257/





2025.03.17. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам, захиргааны хэм хэмжээний актын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийх, цэгцлэх, зохицуулалтыг боловсронгуй болгох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий хамтарсан ажлын хэсгийнхэнтэй уулзлаа. Энэ үеэрээ цаашид Улсын Их Хурлаар хэлэлцэн батлах хуулиудад журмаар зохицуулсан харилцааг тусгахгүй байхыг чухалчилж буйгаа дурдахын зэрэгцээ зайлшгүй шаардлагатай тохиолдолд журмын хамрах хүрээг тодорхой тогтоох нь чухал гэв. Мөн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагасан Улсын Их Хурлын тогтоолын гурван төсөлд бүртгэлгүй хэрэгжиж байгаа журмуудын үйлчлэлийг зогсоох, төрийн байгууллагуудад үйлчилж буй журмуудыг цэгцлэхэд салбаруудад хугацаатай үүрэг өгөх, хуулиас давсан зохицуулалт бүхий тогтоол шийдвэрүүдийг цэгцлэх, чиглэлд анхаарч ажиллахыг хүсэв... https://www.parliament.mn/nn/74260/





2025.03.18. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүрэн эрхт Монгол Улсын Зэвсэгт хүчин, Батлан хамгаалах салбарын нийт бие бүрэлдэхүүн, эх орноо батлан хамгаалах үйлсэд залуу халуун насаа зориулсан бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчдад Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 104 жилийн ой, Монгол цэргийн өдрийн баярын мэнд дэвшүүлэв... https://www.parliament.mn/nn/74262/





2025.03.18-22 Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан Их Британийн Парламентын Нийтийн танхимын дарга, Эрхэмсэг ноён Линдзи Хойлын урилгаар  Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад айлчиллаа. Айлчлалаар эрхэмсэг ноён Линдзи Хойлтой албан ёсны уулзалт хийж, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, ялангуяа Тамгын газар болон Парламентын бүлэг хоорондын харилцааг идэвхжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцлоо. Айлчлалын хүрээнд Британийн Парламентын Цахим үйлчилгээний асуудал хариуцсан албаны удирдлагууд, Олон Улсын Парламентын Холбооны Британийн бүлгийн гишүүдтэй уулзлаа. Мөн  Британийн технологийн компанид ажиллаж буй Монгол залуустай уулзаж ярилцав. 

Түүнчлэн, Оксфордын их сургуулийн ерөнхийлөгч Уильям Хейгтэй уулзаж, Британийн Засгийн газрын “Хиймэл дагуулын хэрэглээний хурдасгуур” инновацын төв болон Кэмбрижийн их сургуулийн Ухаалаг дэд бүтэц, барилгын төв, “Кавендиш” лаборатори, тус сургууль дахь Монгол ба Өвөр Ази судлалын төвийн үйл ажиллагаатай тус тус танилцлаа... https://www.parliament.mn/nn/74265/

https://www.parliament.mn/nn/74284/

https://www.parliament.mn/nn/74283/

https://www.parliament.mn/nn/74282/

https://www.parliament.mn/nn/74305/ (Айлчлал байр суурь)

https://www.parliament.mn/nn/74301/

https://www.parliament.mn/nn/74310/ (Айлчлал байр суурь)

https://www.parliament.mn/nn/74314/

https://www.parliament.mn/nn/74315/

https://www.parliament.mn/nn/74316/

https://www.parliament.mn/nn/74317/ (Айлчлал байр суурь)





2025.03.18. Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцээд, дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн үзэж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 31.4 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцжээ... https://www.parliament.mn/nn/74266/





2025.03.18. Иргэд, дотоод, гадаадын зочид төлөөлөгчдийг Улсын Их Хурлын үйл ажиллагаа болон Төрийн ордонтой танилцуулах журмыг шинэчлэн баталлаа. Иргэд, дотоод, гадаадын зочид төлөөлөгчдийг Улсын Их Хурлын үйл ажиллагаа болон Төрийн ордонтой танилцуулах үйл ажиллагааг 1992 оноос эхлэн Улсын Их Хурлын дарга, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын баталсан журмаар тус тус зохицуулж ирсэн юм... https://www.parliament.mn/nn/74268/





2025.03.18. Улсын Их Хурлын Төрийн байгуулалт, Эдийн засгийн байнгын хороод хамтран хуралдаж, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцлээ. Энэ үеэр Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл асуудлыг хуралдаанд танилцуулж, тайлбар, хариулт өгөх сайд нар байхгүй, гишүүдэд өгч буй хариулт хангалтгүй гэж үзэж, гурав хоногийн завсарлага хүссэнийг хуралдаан даргалагч хүлээн авлаа... https://www.parliament.mn/nn/74271/





2025.03.18. Монгол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа Бүгд Найрамдах Узбекстан Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фарход Арзиевийг хүлээн авч уулзлаа... https://www.parliament.mn/nn/74272/





2025.03.18. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан “Менежментийн форум 2025” чуулга уулзалтад оролцогчдод мэндчилгээ илгээснийг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж уламжлан хүргэлээ. Энэ үеэрээ чуулга уулзалтад оролцогчдод хандан хууль тогтоогчдод уламжлах санал, шүүмжээ илэн далангүй гаргахыг уриалаад, бизнес эрхлэгчид болон парламентын гишүүд, мөн Менежментийн форум өөр хоорондоо “алтан гурвалжин”-гийн дүрмээр нягт хамтран ажилласнаар бодитой үр дүнд хүрч чадна гэдгийг онцоллоо... https://www.parliament.mn/nn/74273/





2025.03.18. Монгол Улсын топ 150 компанийн шилдэг 200 гаруй менежер оролцож буй “Менежментийн форум 2025” чуулга уулзалтад Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг “Ажиллах хүчний хямрал ба Монгол” сэдвээр өрнөсөн хэлэлцүүлэгт зочин илтгэгчээр оролцож илтгэл танилцуулав. Мөн Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл зочин илтгэгчээр оролцож, дээрх сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ... https://www.parliament.mn/nn/74279/





2025.03.19. Улсын Их Хурлын Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг боловсронгуй болгох асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд Бүгд Найрамдах Солонгос Улсад ажиллаж, тус улсын төрийн худалдан авах ажиллагааны дэвшилтэт бодлого, технологийг судалж, эрх зүйн орчинтой танилцлаа... https://www.parliament.mn/nn/74274/





2025.03.19. Улсын Их Хурлын Эрчим хүчний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай, Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд Эрчим хүчний зохицуулах хороо, тус хорооны Ажлын албаны бүрэлдэхүүнтэй өргөтгөсөн хуралдаан хийлээ. Хуралдаанаар Японы биржийн загварын талаар мэдээлэл солилцлоо... https://www.parliament.mn/nn/74277/





2025.03.19. Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй хийдэг ээлжит уулзалт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа сургалт-хүмүүжлийн тусгай байгууллага ерөнхий боловсролын 110 дугаар сургууль дээр болов. Гишүүд тус сургуульд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас баримталж буй төсвийн бодлого, насанд хүрээгүй хүүхдэд хорих ял оногдуулахгүй байх боломж, олон улсын хандлагын талаар, мөн тус байгууллагад хүмүүжигч охидын эрхийн хэрэгжилт, сургалтын хөтөлбөрийн талаар болон багш нарын орон тоог гүйцээх боломж, шийдлийн талаар, камерын хяналтын талаар тодруулж, хариулт авлаа... https://www.parliament.mn/nn/74276/





2025.03.19. Улсын Их Хурлын Стандартын эрх зүйн орчныг шинэчлэх санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдаж, 2025.02.19-21-ний өдрүүдэд зохион байгуулсан “Стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” хэлэлцүүлгийн тайлантай танилцлаа... https://www.parliament.mn/nn/74280/





2025.03.19. Монгол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзлаа... https://www.parliament.mn/nn/74281/





2025.03.19. Улсын Их Хурлын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсгээс аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч, хэрэглэгч, иргэд, олон нийтийн дунд “Хэрэглэгч, түлш, эрчим хүч” уулзалт, хэлэлцүүлгийг Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд зохион байгуулж, түлш, эрчим хүчний салбарын илтгэл, мэдээллийг сонсов. Хэлэлцүүлэгт оролцсон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, иргэдийн зүгээс хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудлыг сууриар нь харж, оновчтой шийдлийг хуулийн өөрчлөлтөд тусгах, хуулийн хэрэгжилтийг хянах байгууллагын үүрэг, хариуцлагыг тодорхой болгох санал хэллээ... https://www.parliament.mn/nn/74285/





2025.03.20. Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Австралийн Холбооны Улсын Маккуари их сургуулийн Зүүн өмнөд Ази болон Ази тивийг хариуцсан захирал Мэтт Монхаусыг хүлээн авч уулзахдаа монгол оюутнуудыг тус сургуульд тэтгэлэгтэй сургах талаар ярилцлаа. Тус сургууль нь Австралийн их сургуулиудын холбооны гишүүн бөгөөд таван факультеттай, 11 мянга гаруй гадаад оюутантай бөгөөд монгол оюутнууд мэдээллийн технологи, бизнес, сэтгүүл зүйн чиглэлээр суралцдаг байна... https://www.parliament.mn/nn/74303/





2025.03.20. Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл болон Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигчдийн сонсгол явуулах товыг тогтоож, сонсгол даргалагчдыг томиллоо... https://www.parliament.mn/nn/74288/





2025.03.20. Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж, Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзлээ... https://www.parliament.mn/nn/74290/





2025.03.20.  Улсын Их Хурлын Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, электрон тамхи, түүнтэй холбоотой асуудлаар холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай эсэхийг судлан, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдлаа. Хуралдаанаар Монгол Улс дахь тамхины онцгой албан татварын бодлого, зохицуулалтыг боловсронгуй болгох тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж, Тамхины хяналтын тухай хуулийн зарим зүйл, заалтын хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайланг хэлэлцэв. Гишүүд олон улсад янжуур болон электрон тамхины татварын хувь хэмжээний харьцаа ямар байгааг болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу тамхины онцгой албан татварын хувь хэмжээг 75 хүртэлх хувиар нэмэгдүүлсэн олон улсын жишиг буй эсэх, онцгой албан татвараас бүрдсэн төсвийн бүрдүүлэлт, зарцуулалтын талаар хөндөж, тодруулав... https://www.parliament.mn/nn/74291/





2025.03.20.  Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Монгол-Оросын парламентын бүлгийн дарга Б.Пүрэвдорж Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн Цыденов Алексей Самбуевич тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Буриадын талаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Тэрбум мод” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд жимс, жимсгэний мод бут тариалахад  хамтран ажиллаж эхэлснийг тэмдэглэн, хөдөө аж ахуй, байгаль орчны салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхдээ таатай байхаа илэрхийлэв... https://www.parliament.mn/nn/74292/





2025.03.20.  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга С.Ганбаатар тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөгжлийн агентлагийн ахлах зөвлөх Хан Хон тэргүүтэй Мэдлэг хуваалцах хөтөлбөрийн судлаачдыг хүлээн авч уулзлаа. Хөтөлбөрийн хүрээнд Солонгосын Хөгжлийн агентлагаас Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамтай хамтран Монгол Улсад хүнд үйлдвэрийг хөгжүүлэх бодлогын баримт бичгийг боловсруулах судалгааны төслийг хэрэгжүүлдэг юм байна... https://www.parliament.mn/nn/74293/





2025.03.21.  Хүний эрхийн төлөв байдлын үнэлгээний талаарх Монгол Улсын Их Хурал болон Олон улсын парламентын холбооны хамтарсан цахим уулзалт-хэлэлцүүлэг боллоо... https://www.parliament.mn/nn/74289/ 

https://www.parliament.mn/nn/74294/





2025.03.21.  Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен тэргүүтэй гишүүд Дархан-Уул аймагт  ажиллаж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамныхантай уулзаж, салбарын бодлого, үйл ажиллагааны талаарх мэдээлэлтэй танилцлаа. Мөн Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК, Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК, Зээлийн батлан даалтын сангийн Дархан-Уул аймаг дахь салбар, Жижиг, дунд үйлдвэрийн газрын үйл ажиллагаатай танилцаж, санал солилцов... https://www.parliament.mn/nn/74304/





2025.03.21.   Улсын Их Хурлын гишүүдэд төсөв, мөнгөний бодлогын чиглэлээр оновчтой болон ёс зүйтэй шийдвэр гаргалт, хяналт, хариуцлагын талаар мэдээлэл өгөх зорилгоор сургалт Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгууллаа. Хууль тогтоох байгууллагын гишүүдийн улсын төсөв, мөнгөний талаарх, төсөв хэлэлцэх дэгийн талаарх хуулийн зохицуулалтын мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, боловсронгуй болгох, сонгогчдын өмнө ажлын гүйцэтгэл, ёс зүйтэй байдлаа хариуцан тайлагнадаг тогтолцоог төлөвшүүлэн, ардчиллын үнэт зүйлсийг эрхэмлэн, ёс зүйтэй, дэвшилтэт, шинэ үеийн парламентыг бэхжүүлэх хэрэгцээ шаардлагад тулгуурлан сургалт зохион байгууллаа... https://www.parliament.mn/nn/74307/





2025.03.22.   Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол хүн сансарт ниссэн түүхт өдрийн мэндчилгээ дэвшүүлэв. Мэндчилгээндээ, дөчин дөрвөн жилийн тэртээх энэ өдөр монгол хүний мянга, мянган жилийн мөрөөдөл биелсэн гээд хүн төрөлхтөн сансрын эрин үед шилжин орсон энэ цаг үед Монгол Улс энэ салбарт дахин нэг үсрэлт хийж, ХХ зууны амжилтын буухиаг шинэ зуунд үргэлжлүүлэн сансар огторгуйд орон зайгаа эзэмших нь бидний алсын биш ойрын зорилт болсныг тодотгов... https://www.parliament.mn/nn/74313/





2025.03.22. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ. Мэндчилгээндээ, Үндсэн хуулийн эрхээ эдлэн эх орныхоо бүхий л салбарын бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж, иргэний үүргээ эх орончоор биелүүлж байдагт талархаж буйгаа баярын энэ өдөр та бүхэндээ илэрхийлье гэсэн байна... https://www.parliament.mn/nn/74312/

 

ИРГЭД, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл