Цэс

Холбоо барих

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Кэмбрижийн их сургууль дахь Монгол ба Өвөр Ази судлалын төвийн үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Кембрижийн их сургуульд ажиллах үеэрээ Монгол ба Өвөр Ази судлалын төвийн үйл ажиллагаатай танилцаж, судлаачидтай уулзлаа.

Монгол Улс, Кэмбрижийн их сургуультай хамтарсан “Чингис хаан, Монголын эзэнт гүрэн судлалын судалгааны тэтгэлэг”-ийг 2024 онд зарласан ба Кембрижийн их сургуулийн Монгол ба Өвөр Ази судлалын тэнхимтэй хамтран “Монгол-Кэмбриж” форумыг хоёр удаа амжилттай зохион байгуулсан юм.

Тус тэнхим нь 1986 онд байгуулагдсан ба Нийгмийн антропологийн тэнхимд харьяалагдаж, төгсөгчид нь дэлхийн өнцөг булан бүрд Монгол орны талаарх мэдлэг, туршлагаа хуваалцаж, өөрсдийн шавь нараа бэлтгэн гаргасаар байна. Тэнхимийн судлаачид одоогоор дөрвөн судалгаан дээр ажиллаж буйгаа танилцууллаа.

Тухайлбал, Хималайн холбоо хамаарал: Хайлж буй мөсөн голууд, дархан цаазат газар нутаг ба уур амьсгалын өөрчлөлтөд зохицох хөдөлгөөнт технологи, Монголын махны худалдаа, үндэсний нэгдэл нь нөлөөлөх нь, Хил дамнан урсдаг Азийн гол мөрний усны менежмент зэрэг судалгаанууд дээр төвлөрч ажиллаж байна. Судлаачдын зүгээс монгол судлалыг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд хүний нөөцийг бэлтгэх нь чухал гэдгийг дурдлаа.

Кэмбриж хот нь эрдэм шинжилгээ, судалгааны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн бөгөөд 120 гаруй Нобелийн шагналтан,  улс төр, шинжлэх ухаан, утга зохиолын нэр хүндтэй зүтгэлтнүүдийг төрүүлсэн.

Түүнчлэн, Кэмбриж нь шинжлэх ухаан, технологийн салбарт инновацын төв болсон бөгөөд хиймэл оюун ухаан, биотехнологи, сансрын технологи зэрэг салбарын тэргүүлэгч судалгааны байгууллагууд, өндөр технологийн компаниуд, гарааны бизнесүүд төвлөрсөн бүс юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл