Цэс

Холбоо барих

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Австралийн Холбооны Улсын Маккуари их сургуулийн төлөөллийг хүлээн авч уулзав


Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар өнөөдөр (2025.03.20) Австралийн Холбооны Улсын Маккуари их сургуулийн Зүүн өмнөд Ази болон Ази тивийг хариуцсан захирал Мэтт Монхаус, тус сургуулийн менежер Кевин Хванг нарыг хүлээн авч уулзав.


Уулзалтын үеэр Сидней хотод байрладаг улсын, судалгааны тус их сургуультай оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцов. Маккуари их сургууль нь таван факультеттай бөгөөд шашин судлал болон философи, Евро Азийн түүхийн чиглэлээр суралцаж буй оюутнуудыг Монгол Улсад суралцуулах, монгол оюутнуудыг тус сургуульд тэтгэлэгтэй сургах талаар ярилцлаа. Түүнчлэн багш солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар судлахаар болов.


1964 онд байгуулагдсан тус сургууль нь Австралийн их сургуулиудын холбооны гишүүн бөгөөд таван факультеттай. Одоогийн байдлаар11 мянга гаруй гадаад оюутантай Маккуари их сургуульд монгол оюутнууд мэдээллийн технологи, бизнес, сэтгүүл зүйн чиглэлээр суралцдаг байна.

 

АЖЛЫН АЛБА

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл