Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал: Энэ долоо хоногт (2025.03.10-16)


2025.03.10. Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо хуралдаж, “Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэн, дэмжлээ... https://www.parliament.mn/nn/74196/




2025.03.10. Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж,  “Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэж, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгохыг дэмжлээ... https://www.parliament.mn/nn/74197/




2025.03.10. Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан, Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, М.Мандхай, Ш.Бямбасүрэн, У.Отгонбаяр нар Хэнтий аймгийн төв Чингис  хотод ажиллаж, парламентын бодлого, үйл ажиллагааг танилцуулав... https://www.parliament.mn/nn/74198/




2025.03.10. Улсын Их Хурлын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, оюутан залууст парламентын талаар сурталчлан таниулах, энэ төрлийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлж, оролцоог дээшлүүлэх зорилгоор Улсын Их Хурлын даргын захирамжаар “Нээлттэй парламент” оюутны дадлагажих хөтөлбөрийг зохион байгуулж, магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 100 шилдэг оюутныг сонгон шалгаруулж, хөтөлбөрт хамруулсан. Хөтөлбөрөөс шалгарсан оюутнууд Улсын Их Хуралд үргэлжлэн дадлагажихаар боллоо... https://www.parliament.mn/nn/74199/




2025.03.11. Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар Европын Комиссын Олон улсын хамтын ажиллагааны газрын Дижитал дэд бүтэц буюу Сансрын хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Мигель Роша Де Гувейг хүлээн авч уулзаж, "Хиймэл дагуулын харилцаа холбоо болон интернэт холболт"-ын төслийг Монгол Улсад хэрэгжүүлэх талаар санал солилцлоо... https://www.parliament.mn/nn/74201/




2025.03.12. Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан, Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай, П.Мөнхтулга, Г.Хосбаяр нарын хамт Архангай аймагт ажиллав. Энэ үеэр Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан хангайн бүсэд аж үйлдвэр, аялал жуулчлал, үйлчилгээний салбарын бүтээмжид тулгуурлан эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх талаар хэллээ... https://www.parliament.mn/nn/74229/




2025.03.12. Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай нар Архангай аймагт ажиллаж, Хоршоологчдын зөвлөгөөнд оролцлоо. Энэ үеэр Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан хангайн бүсийнхэн эрчимжсэн мал аж ахуйд тулгуурлан дотоодын хүнсний хангамж, нийлүүлэлтийг сүлжээг тогтмолжуулах боломжтойг онцлов... https://www.parliament.mn/nn/74230/




2025.03.13. Улсын Их Хурлын Тамгын газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн албан хаагчдыг сургалтад хамруулав. Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Улсын Их Хурал ил тод, нээлттэй үйл ажиллагаа явуулан, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэд, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, олон талт түншлэлийг сайжруулах зэрэг зорилтууд Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөнд туссаныг сургалтын эхэнд танилцуулав... https://www.parliament.mn/nn/74236/




2025.03.13. Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхбат, Г.Ганбаатар, М.Мандхай нар Дундговь аймагт ажиллаж, тус аймгийн хоршоологчидтой уулзан, санал хүсэлтийг нь сонслоо. Уулзалтын үеэр хоршоологчдод газар эзэмшүүлэх боломжтой болсон мэдээг албаныхан дуулгав. Хоршоод болон хоршооны гишүүдэд мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх, ногоон тэжээл тариалах зорилгоор дундын хоршоодыг үйл ажиллагаа эрчимжүүлэхэд дэмжиж ажиллах юм байна... https://www.parliament.mn/nn/74238/




2025.03.13. Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 17-ны даваа гарагт нээнэ...  https://www.parliament.mn/nn/74237/




2025.03.15. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах өдрийн мэндчилгээ дэвшүүллээ... https://www.parliament.mn/nn/74245/


ИРГЭД, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл