Цэс

Холбоо барих

ХҮНИЙ ЭРХИЙН ДЭД ХОРООНЫ 2012.12.26-НЫ ӨДРИЙН ХУРАЛДААНЫ ТОЙМ

Хүний эрхийн дэд хорооны 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаан 11.0012.15 цагт  Төрийн ордны “А” танхимд хуралдав.

Хуралдааныг Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Ганбат удирдаж хэлэлцэх асуудлыг танилцуулан Дэд хорооны энэ өдрийн хуралдааныг эхлүүлэв.

            Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх хүний эрхийн Үндэсний комиссын 2011 оны илтгэлийн танилцуулгыг Хүний эрхийн Үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж хийж Хүний эрхийн дэд хорооны гишүүдээс Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэг болон илтгэлтэй холбогдуулан зарим яам, агентлагуудаас ирсэн албан тушаалтнуудаас асуулт асууж, саналаа хэлж Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх хүний эрхийн үндэсний комиссын 2011 оны илтгэлийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оруулахыг Дэд хорооны гишүүдийн олонх дэмжив.

            Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд Хүний эрхийн дэд хорооноос гаргах санал дүгнэлтийг Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Ганбат танилцуулах болсоноор энэ өдрийн хуралдаан өндөрлөв. 

  

ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл