Цэс

Холбоо барих

Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаар Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан санал, дүгнэлт

2012 оны 12 дугаар Улаанбаатар сарын 25-ны өдөр хот Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн Д.БАТЦОГТ Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж шийдвэрлэн, хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн билээ. Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хамтарсан хуралдаанаараа хийж гаргасан санал, дүгнэлтийг Та бүхэнд танилцуулж байна. Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үед хуралдаанд оролцсон гишүүдээс шинэчлэлийн бодлогыг бүхэлд нь дэмжиж байгаагаа илэрхийлэн зарчмын зөрүүтэй санал гаргаагүй болно. Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гаргаагүй тул төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодоос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн, хуулийн төслүүдийг баталж өгөхийг хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа. ТӨСВИЙН БАЙНГЫН ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА ХОРООНЫ ДАРГА Ц.ДАВААСҮРЭН Б.ГАРАМГАЙБААТАР
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл