Цэс

Холбоо барих

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл “Тогтвортой хөгжлийн асуудлаарх Ази, Номхон далайн бүс нутгийн 12 дугаар чуулган”-д оролцов


“Тогтвортой хөгжлийн асуудлаарх Ази, Номхон далайн бүс нутгийн 12 дугаар чуулган” нь  “Ази, Номхон далайн бүс нутагт хөгжлөөс хэнийг ч орхигдуулахгүйн төлөө “Тогтвортой хөгжлийн зорилгууд” (ТХЗ)-ыг хангах хүрээнд тогтвортой, хүртээмжтэй, шинжлэх ухаан, нотолгоонд суурилсан шийдлүүдийг урагшлуулах нь” сэдвийн дор хоёрдугаар сарын 25-28-ны өдрүүдэд Бангкок хотноо зохион байгуулагдаж байна. Тус чуулганд Улсын Их Хурлын гишүүн, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Б.Мөнхсоёл, НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн Засаг-Нийгмийн Комиссын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд А.Төмөр, Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга Т.Энхбаяр болон албаны бусад хүмүүс оролцож байна. 

Чуулганы үеэр НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн Засаг-Нийгмийн Комисс (АНДЭЗНК)-ийн төв байранд Иргэний нийгмийн байгууллагын “Үндэсний сайн дурын илтгэл: Жендэрийн тэгш байдалд чиглэсэн иргэний нийгмийн оролцоо” сэдэвт дагалдах арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл хэлэлцүүлгийг удирдаж, Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга Т.Энхбаяр үндсэн илтгэлийг танилцуулсан юм.


Түүнчлэн чуулганы үеэр "Сонсголын бэрхшээлтэй иргэдийн соёлын төв" ТББ-ын "Газар, Тэнгэрийн дундах цуурай: Сонсголгүй монгол малчин" баримтат киноны бүсийн албан ёсны нээлт болж, гэрэл зургийн үзэсгэлэнгээ гаргалаа. 


Чуулган нь Ази-Номхон далайн орнуудыг, ялангуяа буурай хөгжилтэй орнууд, далайд гарцгүй хөгжиж буй орнууд болон жижиг арлын хөгжиж буй орнууд, бүс нутгийн чиг хандлагыг тодорхойлох, шилдэг туршлага, сургамжийг хуваалцах замаар 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн 17 зорилт, тэдгээрт хүрэхэд нь мэдээлэл өгөх, чадавхжуулах, дэмжих зорилготой юм.

Чуулганы үеэр НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК)-ийн төв байранд Иргэний нийгмийн байгууллагын “Үндэсний сайн дурын илтгэл: Жендэрийн тэгш байдалд чиглэсэн иргэний нийгмийн оролцоо” сэдэвт дагалдах арга хэмжээг зохион байгуулах бөгөөд Монгол Улсыг төлөөлж Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга Т.Энхбаяр илтгэл тавьж, Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл хэлэлцүүлгийг удирдан, хаалт хийх юм.

АЖЛЫН АЛБА

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл