2025.02.17. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан намрын ээлжит чуулган завсарласнаас хойш баруун бүсэд ажилласан. Завхан аймгийн Сонгино, Түдэвтэй суманд ажиллахдаа иргэдэд намрын чуулганаар хэлэлцэн баталсан хууль, тогтоомжуудыг танилцуулахын зэрэгцээ орон нутагт тулгамдаж буй асуудлуудыг сонсож, ярилцлаа. Сонгино сумын иргэд сартуул түмний шүтээн Сонгинохайрхан уулын орчимд хайгуулын лиценз олгосныг олон жилийн турш эсэргүүцэж буйгаа хэлж, тус хайрханыг хамгаалж, лицензийг нь цуцлуулж өгөхийг Улсын Их Хурлын даргаас хүслээ... https://www.parliament.mn/nn/74125/
2025.02.18. Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Чехийн парламентын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ян Вытопилтай уулзлаа. БНЧУ-ын талаас Дорнод аймгийн Нөмрөг суманд тахь нутагшуулах, говийн зэрлэг тэмээ хавтгайг хамгаалах төсөл хэрэгжүүлэх талаар танилцуулаад, Парламентын бүлгийн зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүслээ... https://www.parliament.mn/nn/74130/
2025.02.18. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа, М.Мандхай нарын хамт Завхан аймгийн Нөмрөг, Тосонцэнгэл суманд ажиллав. Энэ үеэрээ Улсын Их Хурлын дарга баруун бүсийн аймаг, сум, хилийн боомтуудыг авто замаар бүрэн холбож худалдаа, үйлдвэрлэлийн төвлөрсөн зах зээлийг бүсийнхэнд ойртуулах бодлогын хэрэгжилтээс танилцуулав... https://www.parliament.mn/nn/74129/
2025.02.18. Улсын Их Хурлын Тамгын газар “Дэвшилтэт, шинэ үеийн парламентын хэрэгцээ, шаардлагад нийцсэн чадварлаг, өндөр бүтээмжит ажлын алба” сэдэвт семинарыг зохион байгууллаа. Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал бодлого боловсруулах үйл ажиллагаанд хиймэл оюуныг ашиглаж буй олон улсын туршлага, хөгжлийн чиг хандлагын тухай, хуульч Д.Ганзориг Монгол Улсын хуулиуд болон хууль бүтээх үйл ажиллагаанд нийтлэг илэрч буй асуудлуудыг Зөвшөөрлийн тухай хуулиар жишээлэн илтгэл тавив... https://www.parliament.mn/nn/74131/
2025.02.19, 20, 21, 22. Стандартын эрх зүйн орчныг хэлэлцлээ.. Улсын Их Хурлын Стандартын эрх зүйн орчныг шинэчлэх санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлын хэсгээс барилга, эрүүл мэнд, хүнсний салбар болон хүрээлэн буй орчны стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчны талаар тухайн салбарын мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгж байгууллага, мэргэжилтнүүдийг оролцуулан цуврал хэлэлцүүлэг зохион байгуулж дууслаа. Хэлэлцүүлэгт оролцогчид нийгэмд тогтвортой хөгжил, аюулгүй орчин, тэгш байдлыг бий болгоход стандарт нэн чухал. Улс орнуудын хөгжлийн нууц нь стандартын хэрэгжилт байдаг. Гэвч Монгол Улсад хангалтгүй байна гэсэн саналыг хэллээ. Стандартын эрх зүйн орчны талаар хуулийн төслийн хэлэлцүүлгийг улс орон даяар ийнхүү зохион байгуулж байна...
https://www.parliament.mn/nn/74135/, https://www.parliament.mn/nn/74136/, https://www.parliament.mn/nn/74141/, https://www.parliament.mn/nn/74144/, https://www.parliament.mn/nn/74146/
2025.02.19. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих тогтолцоог оновчтой болгох чиглэлээр санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг Дархан-Уул, Орхон аймагт ажиллаж, жижиг, дунд үйлдвэрлэл, бичил бизнес эрхлэгчдийг дэмжихэд төрөөс барьж буй бодлого шийдвэрийн талаар тус тус танилцуулж, бизнес эрхлэгчдийн санал, хүсэлтийг нь сонслоо... https://www.parliament.mn/nn/74137/
2025.02.19. Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсэг Өмнөговь аймгийн Цогтцэций сум, “Гашуун сухайт-Ганцмод” боомтод ажиллав. Улсын Их Хурлын бодлого, шийдвэрийн үр дүн, бодит нөхцөл, хэрэгжилтийг үнэлж дүгнэх үүднээс “Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт, "Эрдэнэс нэгдсэн терминал" цогцолборын үйл ажиллагаа, нүүрс тээвэрлэлттэй газар дээр нь танилцаж, холбогдох салбарын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байна... https://www.parliament.mn/nn/74139/
2025.02.20. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай нар Завхан аймгийн Улиастай суманд ажиллав. Улсын Их Хурлын дарга иргэдтэй уулзах үеэрээ бүсийн хөгжлийн цогц төлөвлөлтөд туссан ажлуудаас танилцуулж, нэн тэргүүнд аймгийн төв, сум, хилийн боомтуудыг хооронд нь авто замаар бүрэн холбох ажлыг эхлүүлнэ гэдгийг тодотгов... https://www.parliament.mn/nn/74140/
2025.02.20. Улсын Их Хурлын дарга баруун бүсэд ажиллаж буй хүрээндээ Завхан аймгийн шүүх, прокурорын байгууллагын албан хаагчидтай уулзлаа. Завхан аймагт анхан шатны хоёр, давж заалдах шатны нэг шүүх үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд тус аймгийн нийт хүн амын 11 хүн тутмын нэг нь шүүхээр үйлчлүүлдэг гэсэн тоон мэдээллийг танилцууллаа. Улсын Их Хурлын дарга иргэдийн шүүхээр хамгаалуулах эрхийг улам баталгаажуулж шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах замаар шударга ёсыг тогтооход шаардлагатай системийн өөрчлөлт, тогтолцооны шинэтгэлийн талаар алба хаагчдын байр суурийг сонсож, ярилцав... https://www.parliament.mn/nn/74145/
2025.02.21. “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн босгонд Улсын Их Хурал, түүний Тамгын газар ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Улсын Их Хурлын Тамгын газрын Ахмадын хороонд эдүгээ Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурал болон Улсын Их Хурлын гишүүн, Тамгын газарт ажиллаж байсан 120 ахмад ажилтан харъяалагддаг юм... https://www.parliament.mn/nn/74148/
2025.02.22. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан болон Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа, М.Мандхай нар намрын ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд Говь-Алтай, Ховд, Увс, Завхан аймгийн нийт 38 суманд ажиллаж, 19 мянга гаруй иргэнтэй уулзаж, хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцахын зэрэгцээ орон нутагт тулгамдсан асуудал, иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан ирэх жилүүдэд төсвийн хөрөнгө оруулалтыг эрэмбэлэхэд анхаарч ажиллав. Улсын Их Хурлын даргын уулзсан иргэдийн 5100 гаруй нь ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид байлаа... https://www.parliament.mn/nn/74142/
2025.02.22. Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжи-гийн урилгаар 2025 оны 02 дугаар сарын 24-27-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсад албан ёсны айлчлал хийнэ. Энэхүү айлчлал нь Монголын талаас парламентын даргын түвшинд 11 жилийн дараа хэрэгжүүлж буй албан ёсны айлчлал бөгөөд Монгол Улс, БНХАУ хоорондын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, талуудын харилцан ойлголцол, улс төрийн итгэлцлийг бэхжүүлэх, хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилготой юм... https://www.parliament.mn/nn/74159/
ИРГЭД, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР