Цэс

Холбоо барих

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГЫГ СОНГОХ ТУХАЙ АСУУДЛААР ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНООС ГАРГАСАН САНАЛ, ДҮГНЭЛТ

2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр
Улаанбаатар хот

Илтгэгч нь: Улсын Их
Хурлын гишүүн А.Бакей

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгээс Улсын Их Хурлын дэд даргад Улсын Их Хурлын гишүүн Миеэгомбын Энхболдын нэрийг дэвшүүлсэн юм.

Төрийн байгуулалтын байнгын хороо 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Д.Лүндээжанцан нар өөрсдийн байр суурийг илэрхийллээ.

Монгол Улсын Их Хурлын дэд даргаар М.Энхболдыг сонгох тухай асуудлыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжив.

Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж тараасан болно.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Их Хурлын дэд даргаар М.Энхболдыг сонгох тухай асуудлаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Та бүхнээс хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.





ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН
БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА                                              А.БАКЕЙ

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл