Цэс

Холбоо барих

Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгүүдийн хуралдааны товч мэдээ

             1.Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуулийн төслийн талаар санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 2015 оны 10 дугаар  сарын 27-ны өдрийн 10.00 цагт Нээлттэй сонсголын танхимд зохион байгуулагдав. 

            Тус хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Г.Батхүү, гишүүн Ж.Батсуурь, Б.Гарамгайбаатар, Д.Бат-Эрдэнэ нар болон ажлын дэд хэсгийн гишүүд оролцов.

            Хуралдаанаас холбогдох яамны Төрийн нарийн бичгийн дарга нараас 2016 оны төсвийн төсөлтэй холбоотой саналуудыг нь сонсож, зарим саналын талаарх тооцоо, тайлбарыг албан тоотоор ажлын хэсэг, Байнгын хороонд ирүүлэх талаар үүрэг чиглэл өглөө.

            2.“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн  хуралдаан 2015 оны 10 дугаар  сарын 27-ны өдрийн 15.00 цагт “Г” танхимд зохион байгуулав. Тус хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Баярсайхан, гишүүн Ж.Батсуурь, Д.Зоригт, Ө.Энхтүвшин, А.Тлейхан  нар оролцов.

            Ажлын хэсгийн гишүүд тогтоолын төслийн талаар асуулт асуун  тодруулга авч, дэд ажлын хэсэгт зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэх талаар үүрэг, чиглэл өгөв.

 

Эдийн засгийн байнгын хорооны ажлын алба.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл