2025.02.10. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Э.Болормаа нар Ховд аймгийн Алтай, Үенч, Булган, Мөст, Жаргалант, Ховд, Эрдэнэбүрэн, Буянт зэрэг 8 суманд ажиллаж, 2700 гаруй иргэнтэй уулзлаа. Уулзалтын үеэр 156 иргэн 300 гаруй асуулт асууж, хариулт өгөв. Тухайлбал, Ховд аймгийн Буянт сумын иргэд газрын ховор элементийн “Халзан бүргэдэй” ордыг ашиглахгүй байх талаар асуухад УИХ-ын даргын зүгээс тус ордын асуудалд иргэдийн санал, бодлыг онцгойлон анхаарч, холбогдох шийдвэр гаргахыг хэллээ... https://www.parliament.mn/nn/74085/
2025.02.10. Филиппин Улсын нийслэл Манила хотод болсон “Ази, Номхон далайн бүсийн чуулга уулзалт-2025” үйл ажиллагаанд УИХ-ын Тамгын газрын дэд дарга Э.Лхагва оролцож, чуулга уулзалтын нэгдсэн хэлэлцүүлгийн илтггэгчээр ажиллан, парламентын ил тод байдал, шийдвэр гаргах түвшин дэх иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн онцлох санаачилгуудаас танилцуулав... https://www.parliament.mn/nn/74087/
2025.02.12. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Э.Болормаа нар Увс аймгийн Өлгий, Өмнөговь, Ховд, Бөхмөрөн сумын иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо. Иргэд Улаанбаатар хотоос алслагдмал сумдад ажиллаж, дуу хоолойг нь сонсож буйд талархаж буйгаа илэрхийлэв. УИХ-ын дарга ес дэх удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан 126 гишүүнтэй парламент богино хугацаанд олон чухал хууль хэлэлцэн баталсныг онцолсон. Мөн баруун бүсийн сумдын иргэд гүний худаг нь шүүлтүүргүй талаар олонтаа уламжилсныг УИХ-ын дарга энэ үеэр тодотгоод, энэ асуудалд бүх түвшинд анхаарч, сумдын гүний худгуудад шинжилгээ хийх ажлыг эхлүүлнэ гэлээ... https://www.parliament.mn/nn/74105/
2025.02.12. УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хиймэл оюун ухааны бодлогын аналист Мария Паула Мухика Камиресттай уулзахдаа, Монгол Улс өргөн уудам нутаг дэвсгэртэй учир төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, хурдан шуурхай, чирэгдэлгүй үзүүлдэг болоход хиймэл оюун ухааныг ашиглах боломжийг бүрдүүлэх ёстой гээд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хийж буй энэ чиглэлийн судалгаанд ихээхэн ач холбогдол өгч буйгаа онцоллоо... https://www.parliament.mn/nn/74106/
2025.02.12. УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга, гишүүд хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй сар бүр уулзалт зохион байгуулж байхаар төлөвлөсний дагуу ээлжит уулзалт болж, Монгол Улс дахь хүний эрхий төлөв байдлын тухай IV илтгэлийг хэлэлцүүлэхтэй холбогдуулан Гадаад харилцааны яамнаас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны мэдээлэл сонслоо. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл Монгол Улсын III илтгэлийг хэлэлцээд 190 зөвлөмж өгснөөс манай улс 170-ыг нь хүлээн авч хэрэгжүүлэхээр тогтжээ... https://www.parliament.mn/nn/74099/
2025.02.12. УИХ-ын дарга чуулган завсарласнаас хойш баруун таван аймагт ажиллаж, иргэдтэй уулзаж буй юм. Увс аймгийн Сагил, Давст, Түргэн сумын иргэдтэй УИХ-ын дарга уулзахдаа, Улс төрийн таван намын төлөөлөл бүхий 126 гишүүнтэй ес дэх удаагийн парламентын ирэх дөрвөн жилийн стратеги төлөвлөгөөндөө тусгасны дагуу салбар бүрд эрх зүйн шинэчлэл эхлүүлснийг тодотгов. Түүнчлэн нийгмийн харилцааг зохицуулж буй хууль, журмын зохистой харьцаанаас үүдэн хуулиас давсан журам үйлчилж, хүний эрхийн зөрчил, ялгаварлан гадуурхалт цаашлаад авлига, хүнд суртал гарч буйг тайлбарлан, үүнийг цэгцлэх талаар ярилаа... https://www.parliament.mn/nn/74108/
2025.02.12. Увс аймагт Хууль тогтоомж сурталчлах төв байгууллаа. УИХ-ын дарга баруун бүсэд ажиллах үеэрээ Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд Хууль тогтоомж сурталчлах төв байгуулах нээлтэд оролцлоо. Нээлтэд хэлсэн үгэндээ, “Хууль батлагдах нэг хэрэг, харин батлагдсан хуулийг иргэд олон түмэнд ойлгуулан таниулах, хэрэгжүүлэн биелүүлэх, сахин мөрдүүлэх нь хамгийн чухал бөгөөд хариуцлагатай үе шат. Энэ үе шатанд анхаарал сулруулснаар хуулийн хэрэглээнд гажуудал, хийдэл, буруу ойлголт гарч, төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болсон хууль дээдлэх ёс цалгардах, хүний эрх зөрчигдөх нөхцөл байдал ажиглагдаж байна. Ийм байдлыг өөрчлөх нь энэ удаагийн парламентын эрхэм зорилгын нэг” гээд аймаг, нийслэлийн ИТХ-ын дэргэд Хууль тогтоомж сурталчлөх төв байгуулж буйг тэмдэглэв. Тус төв одоогоор 6 дахь аймагтаа байгуулагдаад байна... https://www.parliament.mn/nn/74109/
2025.02.12. Хүнс, эмийн аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, УИХ-ын гишүүн Л.Энхнасан нар Дархан-Уул аймаг дахь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн ажиллаж, “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК, “Хөдөө аж ахуйн корпорац” ТӨХХК, Зээлийн батлан даалтын сан, Жижиг, дунд үйлдвэрийн газрын үйл ажиллагаатай танилцаж, хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах чиглэлээр тус яамнаас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, үр дүнгийн талаар ярилцаж, санал солилцлоо... https://www.parliament.mn/nn/74111/
2025.02.13. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын гишүүн Э.Болормаа, М.Мандхай нарын хамт Увс аймгийн Улаангом хотод ажиллаж, УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэн баталсан хууль тогтоомжууд, бүс нутгийн хөгжлийг тодорхойлох бодлогын шийдлүүдээс танилцуулав. Тэрбээр, нийгмийн харилцааг зохицуулж буй 900 орчим хуулийг үзэл баримтлалаас нь эхлээд хоорондын давхцал, хийдэл, хэрэгжилтийг иж бүрэн судалж, цогцоор нь гурван чиглэлд өөрчлөх зүй ёсны шаардлага байгааг дурдлаа... https://www.parliament.mn/nn/74110/
2025.02.13. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Э.Болормаа, М.Мандхай нар Увс аймгийн Улаангом хотод ажиллах үеэрээ шүүх, хуулийн байгууллагын алба хаагчид, Монголын хуульчдын холбооны салбар зөвлөлийн хамт олонтой уулзлаа. Уг уулзалтаар Шүүх байгуулах тухай хуулийн хэрэгжилт, шүүхийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх талаар санал солилцов... https://www.parliament.mn/nn/74112/
2025.02.14. “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий” ажлын хэсэг Дорнод аймагт ажиллаж, УИХ-ын гишүүн М.Ганхүлэг ажлын хэсгийн үйл ажиллагааны талаар, УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн монголын залуучуудын өнөөгийн нөхцөл байдал, тэдний эрхийг хамгаалах, үндэсний хууль тогтоомжуудын мэдээллийн талаар, Дорнод аймгийн Засаг даргын орлогч бөгөөд Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн дэд тэргүүн Ч.Ганбат аймгийн залуучуудын хөгжлийг дэмжих чиглэлээр хийж, хэрэгжүүлсэн арга хэмжээ болон одоогийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлын талаар танилцууллаа... https://www.parliament.mn/nn/74114/
2025.02.14. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Э.Болормаа, М.Мандхай нарын баруун бүсийн иргэдтэй хийх уулзалт Увс аймгийн Тариалан, Өндөрхангай сумдад үргэлжиллээ. Энэ үеэр тогтолцооны өөрчлөлтийн үр дүнд байгуулагдсан таван нам, эвслийн төлөөлөл бүхий ес дэх удаагийн парламент намрын ээлжит чуулганаараа хэлэлцэн баталсан онцлох хууль тогтоомжуудаас танилцуулав. УИХ-ын дарга иргэдтэй уулзахдаа хот, хөдөө хаана ч нийгмийн амьдралын хэв маяг хурдацтай өөрчлөгдөж буй энэ цагт хуулийг цаг үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн шинэчилж, аливаа хүний эрхийн зөрчил үүсэхгүй байх урьдач нөхцөлийг бүрдүүлэх нь чухал хэмээв... https://www.parliament.mn/nn/74113/
2025.02.14. УИХ-ын гишүүн Б.Батбаатар Бүгд найрамдах Австри Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Андрес Рикентэй уулзаж, хоёр улс ойн аж ахуй, эрүүл мэнд, аялал жуулчлал, дэд бүтцийн салбарт хамтран ажиллах боломжтой талаар ярилцлаа... https://www.parliament.mn/nn/74115/
2025.02.14. УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, Г.Очирбат нар Тээврийн цагдаагийн албаны Замын хөдөлгөөний удирдлагын төвд ажиллахдаа ойрын хугацаанд Улаанбаатар хотын 1,181 км замд тээврийн осол аюулыг бууруулахын тулд эрсдэлийн үнэлгээ хийж, ялангуяа бага насны хүүхдийг аюулгүй зорчих стандартыг сайжруулахад чиглэсэн цогц арга хэмжээг авах, судалгаа хийх чиглэлийг өглөө... https://www.parliament.mn/nn/74117/
2025.02.14. УИХ-ын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, оюутан залууст парламентын талаар таниулах, тэднийг сэдэлжүүлэх, оролцоог нэмэгдүүлэх зорилготой “Нээлттэй парламент” дадлагажих хөтөлбөрийг УИХ-ын Тамгын газраас оюутнуудын дунд зарлаж, хөтөлбөрт шалгарсан 100 оюутан нэг сарын хугацаанд УИХ-д дадлага хийж дууслаа. Хөтөлбөрийн хүрээнд 30 гаруй сургалт, лекц, чөлөөт арга хэмжээ зохион байгуулж, дадлагажигч оюутнууд хөдөө, орон нутагт томилолтоор ажиллав. Мөн оюутнууд УИХ-ын Байнгын хороод, ажлын хэсэгт орж ажилласан. Энэ хугацаанд оюутнууд зөвлөмж боловсруулсан бөгөөд түүнийгээ УИХ-ын Тамгын газарт хүлээлгэн өглөө. Дадлагажих хөтөлбөр цаашид үргэлжлэх юм... https://www.parliament.mn/nn/74116/
2025.02.16. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Э.Болормаа, М.Мандхай нар Увс аймгийн Зүүнхангай суманд ажиллав. Энэ үеэрээ ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчидтай уулзлаа. Тус сумын сургууль 1985 онд 320 хүүхдийн багтаамжтайгаар ашиглалтад орсон ч одоогоор 500 гаруй сурагчтай, анги дүүргэлт стандартаас хэтэрсэн, номын сан багтаамж муутай, сургуульд хоолны танхим байхгүйн улмаас гал тогооноос үдийн цайгаа зөөдөг зэргийг сурагчид ярьж, УИХ-ын дарга чанартай боловсролыг хүртээмжтэйгээр эзэмших хүүхдийн эрхийн асуудал нэн тэргүүнд эрэмбэлэгдэх учиртайг тодотгоод, холбогдох шийдлүүдийг хэрэгжүүлэхийг орон нутгийн удирдлагуудад даалгалаа... https://www.parliament.mn/nn/74122/
2025.02.16. Говь-Алтай, Ховд, Увс аймагт ажилласныхаа дараа, үргэлжлүүлэн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Завхан аймагт ажиллаж эхэллээ. Орон нутгийн иргэдийн зүгээс өргөн хэрэглээний бараа бүтээдэхүүний үнийн өсөлт, бэлчээрийн доройтол, боловсон хүчний хомсдол зэрэг асуудлуудаас гадна архи, согтууруулах ундааны хэрэглээ газар авч байгаад эмзэглэж буйгаа илэрхийлэв. Мөн ойр зэргэлдээ сумдын малчид нэгдэн, хоршоо байгуулж, өрхийн үйлдвэрлэлээ өргөжүүлэн, зэргэлдээ сумдынхаа зах зээлд нийлүүлэх зэргээр газарзүйн байршлаа ашиглан орлогоо нэмэгдүүлэх бодит боломжийн талаар ярилцаж, энэ үеэр “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг зөв зүйтэй хөгжүүлж, эрчимжүүлэх шаардлагатайг УИХ-ын дарга хэллээ гэж УИХ-ын Иргэд, олон нийттэй харилцах газраас мэдээлэв... https://www.parliament.mn/nn/74123/
Иргэд, олон нийттэй харилцах газар