Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал: Энэ долоо хоногт (2025.01.27-02.02)


2025.01.27-28. Улсын Их Хурлын даргын 2024 оны 110 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг, Эрүүл мэндийн яам, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар хамтран “Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлэг, зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөн нь тамхины эрүүл мэндэд үзүүлж буй хор нөлөөг бууруулах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, эрх зүйн орчныг сайжруулахад чиглэв... https://www.parliament.mn/nn/73980/, https://www.parliament.mn/nn/73983/, https://www.parliament.mn/nn/74004/, https://www.parliament.mn/nn/74018/





2025.01.27. Монгол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Орлогч суурин төлөөлөгч хатагтай Лин Цаог хүлээн авч уулзахдаа НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улсад 2023-2027 он хүртэл баримтлах хөтөлбөрийн баримт бичигт ихээхэн ач холбогдол өгч буйгаа дурьдаад, энэхүү хөтөлбөр нь манай улсын тогтвортой хөгжлийг ахиулахад бодитой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэлээ... https://www.parliament.mn/nn/73981/





2025.01.27. Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэв... https://www.parliament.mn/nn/73978/





2025.01.27.  Улсын Их Хурлын Байгаль, орчин хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн үйл ажиллагааныхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус байнгы хороо 25 асуудал хэлэлцэн, 10 тогтоолын төслийг батлуулжээ... https://www.parliament.mn/nn/73984/





2025.01.27.  Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн үйл ажиллагааныхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус байнгын хороо 22 удаа хуралдаж, 42 асуудал хэлэлцжээ... https://www.parliament.mn/nn/73982/





2025.01.27.  Улсын Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хорооны дарга, гишүүд Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын төрийн албан хаагчидтай уулзаж, аймаг дахь хүний эрхийн нөхцөл байдлын талаар болон хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцаж байна... https://www.parliament.mn/nn/73986/





2025.01.27.  Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн үйл ажиллагааныхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус байнгын хороо 28 хуулийн төсөл, УИХ-ын 14 тогтоолын төслийг батлуулжээ... https://www.parliament.mn/nn/73985/





2025.01.27.  Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг орон нутагт ажиллаж, даатгалын харилцаанд оролцогчидтой уулзалт хийлээ... https://www.parliament.mn/nn/73987/





2025.01.27.  Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн Танхимын “Ардчиллын түншлэл”-ийн хорооны Албаны дарга Дерек Лейтон тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзахдаа Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, АНУ-ын Конгрессын Тамгын газар хооронд харилцан туршлага солилцох арга хэмжээг тогтмолжуулахын тулд Америкийн талтай цаашид хамтран ажиллах, тэр дундаа хууль тогтоох үйл ажиллагаанд өөрийн үнэлгээ хийх чиглэлээр туршлага судлах хамтын ажиллагааны боломж байгааг онцлов... https://www.parliament.mn/nn/74002/





2025.01.27.  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга, гишүүд Дархан-Уул аймагт ажиллаж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон тус салбарын үйл ажиллагаатай танилцаж байна... https://www.parliament.mn/nn/74000/





2025.01.27.  Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж, “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ... https://www.parliament.mn/nn/74001/





2025.01.28.  Улсын Их Хурлын даргын 2024 оны 292 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг, Төсвийн байнгын хороо хамтран “Монгол Улсын татварын тогтолцооны өнөөгийн нөхцөл байдал, шинэчлэх хэрэгцээ шаардлага” сэдвээр цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулахаар болсон. Энэ хүрээнд “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хэрэгжилт” сэдэвт эхний хэлэлцүүлэг боллоо... https://www.parliament.mn/nn/74003/





2025.01.28.  Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн үйл ажиллагааныхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус байнгын хороо 19 удаа хуралдаж, 39 асуудлын хүрээнд 12 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 25 тогтоолын төсөл, Байнгын хорооны 6 тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэжээ... https://www.parliament.mn/nn/74008/





2025.01.28.  Улсын Их Хурлын гишүүн Ч.Анар, Ж.Золжаргал, Б.Уянга, Ц.Мөнхбат нар Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн суурин төлөөлөгчидтэй уулзаж, төрийн үйлчилгээг хүн төвтэй болгож, хүнд суртлыг бууруулах, процессын дахин инженерчлэлийн хэрэгжилтийг сайжруулах, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс хэрэгжүүлсэн судалгаа, төслүүдийн үр дүнтэй танилцах, Монгол Улсын хууль, эрх зүйн орчны давхардал, хийдлийг арилгах чиглэлээр хамтран ажиллах боломжуудын талаар хэлэлцэв... https://www.parliament.mn/nn/74038/




2025.01.28.  Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд ажиллаж, иргэдтэй уулзан, парламентын үйл ажиллагаа, бодлогын талаар танилцууллаа... https://www.parliament.mn/nn/74021/





2025.01.29.  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын  байнгын хорооноос 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн үйл ажиллагааныхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус байнгын хороо 10 удаа, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороотой хамтран хоёр удаа тус тус хуралдаж, нийт 21 асуудлыг хэлэлцэн, хуулийн гурван төсөл, Улсын Их Хурлын тогтоолын хоёр төслийн талаар шийдвэр гаргасны зэрэгцээ эрхлэх асуудлынхаа хүрээнд Байнгын хорооны 12 тогтоолыг баталжээ... https://www.parliament.mn/nn/74023/





2025.01.29.  Улсын Их Хурлын Хууль зүйн  байнгын хорооноос 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн үйл ажиллагааныхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус байнгын хороо 1 удаа, бусад Байнгын хороотой хамтарсан 3 хуралдаан зохион байгуулжээ. Энэ хүрээнд нийт 29 асуудлын хүрээнд 10 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 5 тогтоолын төсөл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг 1, Байнгын хорооны 11 тогтоолын төслийг хэлэлцсэн байна... https://www.parliament.mn/nn/74022/





2025.01.29.  Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн түгээмэл хандлагыг хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлэх, үйл ажиллагаандаа хэвшүүлэх асуудлыг судлан санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдаж, "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенц ба Монгол Улс" сэдэвт судалгааны үр дүнг сонслоо... https://www.parliament.mn/nn/74028/





2025.01.29.  Монгол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч хатагтай Шэннон Коулинг хүлээн авч уулзлаа... https://www.parliament.mn/nn/74024/





2025.01.29.  Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос  эрхлэн “Хурдацтай өөрчлөгдөн буй дэлхий ертөнц дэх Монгол Улсын гадаад бодлого” сэдэвт онол-практикийн эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа... https://www.parliament.mn/nn/74025/





2025.01.29.  Монгол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч ноён Ханнес Такачийг хүлээн авч уулзахдаа “Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбум мод” сэдвийн хүрээнд Тогтвортой байдлын чуулга уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулахаар төлөвлөж буй талаар ярилцлаа... https://www.parliament.mn/nn/74027/






2025.01.29.  Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах ажлын хэсгээс гурван удаагийн хэлэлцүүлгийг явуулахаар шийдвэрлэсэн билээ. Энэ хүрээнд “Утааны асуудал: эрх зүйн орчин, бодлого, шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, зарцуулалт, хариуцлага” сэдвийн хүрээнд гурав дахь хэлэлцүүлэг боллоо... https://www.parliament.mn/nn/74026/, https://www.parliament.mn/nn/74033/





2025.01.29.  Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаагийн хамт Говь-Алтай аймгийн Тайшир, Дэлгэр сумын иргэдтэй уулзаж, УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэн баталсан хууль, парламентын бодлого, үйл ажиллагааны талаар танилцууллаа... https://www.parliament.mn/nn/74034/





2025.01.30.  Улсын Их Хурлын даргын 2024 оны 292 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг, Төсвийн байнгын хороо хамтран “Татварын хуулийн шинэчлэл” сэдвээр цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж эхэлсэн. Энэ хүрээнд “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт гурав дахь хэлэлцүүлэг болов... https://www.parliament.mn/nn/74036/





2025.01.30.  Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын  байнгын хорооноос 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн үйл ажиллагааныхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус байнгын хороо долоон удаа хуралдаж, нийт найман асуудлын хүрээнд хуулийн гурав, Улсын Их Хурлын тогтоолын нэг төслийг хэлэлцэн, чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулжээ... https://www.parliament.mn/nn/74037/





2025.01.30.  Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын  байнгын хорооноос 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн үйл ажиллагааныхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус байнгын хороо 7 удаа хуралдаж, нийт 14 асуудлын хүрээнд 3 хуулийн төсөл, байнгын хорооны 3 тогтоолын төсөл, хуулийн хэрэгжилтийн талаарх 8 мэдээллийг хэлэлцэж, Инновац, цахим бодлогын байнгын хорооны тогтоолоор санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий нэг ажлын хэсэг байгуулан, нэг удаа  хэлэлцүүлгийг зохион байгуулсан байна... https://www.parliament.mn/nn/74039/





2025.01.28.  Улсын Их Хурлын даргын 2024 оны 292 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг, Төсвийн байнгын хороо хамтран “Татварын хуулийн шинэчлэл” сэдвээр цуврал хэлэлцүүлэг зохион байгуулж эхэлсэн. Энэ хүрээнд “Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт дөрөв дэх хэлэлцүүлэг боллоо... https://www.parliament.mn/nn/74040/





2025.01.30.  Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа нар Говь-Алтай аймгийн Бигэр, Чандмань, Эрдэнэ суманд ажиллаж, 9 дэх удаагийн сонгуулиар байгуулагдсан 126 гишүүнтэй парламентын намрын чуулганаар хэлэлцэн баталсан хууль тогтоомж, хэрэгжүүлж буй бодлогын талаар иргэдэд танилцууллаа. Энэ үеэрээ парламент анх удаа алдагдалгүй төсөв баталж чадсан нь олон ургалч үзлээр асуудалд хандаж буйн илрэл гэдгийг онцлов... 

https://www.parliament.mn/nn/74042/





2025.01.31. Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэнгийн ахлан ажиллаж буй Өрхийн, бичил, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх бодлогын шийдлийг боловсруулах ажлын хэсэг эрхэлж буй асуудлынхаа хүрээнд иргэд, олон нийт, аж ахуйн нэгж болон анхан шатны байгууллага, мэргэжилтнүүдээс санал авахаар Зүүн бүс нутагт ажиллаж байна... https://www.parliament.mn/nn/74043/





2025.01.31. Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч С.Эрдэнэболд, Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Х.Баасанжаргал нар Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн хохирогчийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, эрүүл мэнд, нийгэм, сэтгэл зүй, эд хөрөнгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, нөхөн төлбөр олгох талаар судалж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хохирол барагдуулах үйл ажиллагааны тухай хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх дэд ажлын хэсгийн хуралдаанд оролцож, ажлын хэсгийн зорилго, хийж хэрэгжүүлэх ажлын хүрээ хязгаарыг тодорхойлж, холбогдох үүрэг, даалгаврыг өглөө... https://www.parliament.mn/nn/74045/





2025.01.31. Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд ажиллаж, салбарын бодлогын хэрэгжилт, үйл ажиллагаатай танилцлаа... https://www.parliament.mn/nn/74044/





2025.01.31. Улсын Их Хурлын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооноос олон улсын болон донор байгууллагуудтай санал солилцох, зөвшилцөх уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа... https://www.parliament.mn/nn/74047/





2025.01.31. Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах ажлын хэсгээс цуврал хэлэлцүүлгийг явуулахаар шийдвэрлэсэн билээ. Энэ хүрээнд “Утааны асуудал: Зуух, түлшний технологийн шийдлүүд” сэдвийн хүрээнд дөрөв дэх хэлэлцүүлэг боллоо... https://www.parliament.mn/nn/74048/





2025.02.01. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа нар Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой тосгон, Алтай суманд ажиллав. Улаанбаатар хотоос 1300 орчим км зайд амьдран суугаа иргэд төлөөллийн байгууллагын гишүүд Монгол Улсын баруун хязгаарт ирж, иргэдийн санал бодлыг хүлээн авч, уулзаж буйд талархалтай байгаагаа илэрхийллээ... https://www.parliament.mn/nn/74050/





2025.02.02. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа нар Говь-Алтай аймгийн 10 суманд (Есөнбулаг, Тайшир, Дэлгэр, Бигэр, Чандмань, Эрдэнэ, Баянтоорой тосгон, Алтай, Цээл, Халиун) ажиллав. 126 гишүүнтэй, таван нам, эвслийн төлөөлөл бүхий УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэн баталсан хуулиуд, парламентаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар орон нутгийн иргэдэд танилцуулж, тэдний санал хүсэлтийг хүлээн авлаа... https://www.parliament.mn/nn/74051/

 

Иргэд, олон нийттэй харилцах газар

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл