Цэс

Холбоо барих

Монгол Улсын Их Хурлын Байнгын хороодын бүрэлдэхүүн /2025.01.30-ны өдрийн байдлаар/

Ес дэх удаагийн сонгуулиар байгуулагдсан Монгол Улсын Их Хурал /2024-2028 он/ Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасны дагуу 11 Байнгын хороотойгоор үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Байнгын хороонд заавал харьяалагдах, мөн Улсын Их Хурал дараах Байнгын хороотой байна:

1.Аж үйлдвэржилтийн бодлогын;

2.Аюулгүй байдал, гадаад бодлогын;

3.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн

4.Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын;

5.Ёс зүй, дэгийн;

6.Инновац, цахим бодлогын;

7.Нийгмийн бодлогын

8.Төрийн байгуулалтын;

9.Төсвийн;

10.Хууль зүйн;

11.Эдийн засгийн.

Түүнчлэн, Байнгын хороо 25 хүртэл гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд гишүүн нэгэн зэрэг хоёроос илүүгүй Байнгын хороонд харьяалагдан ажиллаж болно. Байнгын хорооны бүрэлдэхүүнийг батлахдаа Улсын Их Хурал дахь олонх, цөөнхийн харьцаа болон нам, эвслийн Улсын Их Хуралд авсан суудлын хувийг харгалзана.

Харин Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэж байгаа гишүүн зөвхөн нэг Байнгын хороонд харьяалагдана.

Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэж байгаа гишүүн өөрийн эрхлэх асуудал нь хамаарах Байнгын хорооны бүрэлдэхүүнд орохгүй. 

Улсын Их Хурлын анхдугаар чуулганаар Байнгын хороодын бүрэлдэхүүнийг баталж, Байнгын хорооны дарга нарыг сонгосон. 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд зарим Байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт орж, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар танилцуулж байна. 












Хуваалцах:

Холбоотой мэдээлэл