Цэс

Холбоо барих

“Монгол Улсын татварын тогтолцооны өнөөгийн нөхцөл байдал, шинэчлэх хэрэгцээ шаардлага” цуврал хэлэлцүүлэгт урьж байна


“Монгол Улсын татварын тогтолцооны өнөөгийн нөхцөл байдал, шинэчлэх хэрэгцээ шаардлага” цуврал хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хороо болон Улсын Их Хурлын даргын 2024 оны 292 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2025 оны 01 дүгээр сарын 28, 30-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулах тул иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл Та бүхнийг оролцохыг урьж байна. 

Бүртгэл:  2025 оны 01 дүгээр сарын 27, 29-ний өдрийн 17:00 цаг хүртэл явагдах тул хуулийн этгээдийн төлөөлөл, иргэд овог, нэр, холбогдох утасны дугаарыг дараах  QR кодыг уншуулан бөглөж ирүүлэх, эсхүл 262528 дугаарын утсаар бүртгүүлнэ үү. 

Оролцогчдын талаарх мэдээлэл: Оролцогчдыг хүсэлт ирүүлсэн дарааллаар баталгаажуулах бөгөөд бүртгэл дуусмагц нэрсийг Улсын Их Хурлын www.parliament.mn цахим хуудаст байршуулна. 

Жич: “Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-д заасны дагуу оролцох хүмүүсийн иргэний үнэмлэхийг үндэслэн албаны болон үндэсний хувцастай Төрийн ордонд нэвтрүүлнэ. 



 

Төсвийн байнгын хорооны Ажлын алба

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл