2025.01.13. Агаарын бохирдол, утааны асуудлаар зохион байгуулах ерөнхий хяналтын сонсголын хүрээнд гурван дэд хэлэлцүүлэг зохион байгуулах талаар ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нарын гишүүд мэдээлэл хийлээ. Дэд хэлэлцүүлгийг долоо хоног бүрийн лхагва гарагт зохион байгуулна... https://www.parliament.mn/nn/73875/
2025.01.13. Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэв. Эхлээд Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хооронд байгуулах Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх эсэх асуудлыг хэлэлцэв. Дараа нь Монгол Улс, Олон Улсын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Эрчим хүч-3 төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх эсэх асуудлыг хэлэлцлээ... https://www.parliament.mn/nn/73874/
2025.01.13. Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан ардчилсан Үндсэн хуулийг батлалцсан Ардын Их Хурлын депутатуудыг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан хүлээн авч, хүндэтгэл үзүүлэхдээ “Үндсэн хуулиар хүн бүрийн хүн ёсны эрхэм чанарыг хүндэтгэх, эрх, эрх чөлөөг баталгаатай эдлүүлэх, төрийн эрх мэдэл хуваарилах, хяналт-тэнцэлтэй байх зарчмыг тулгуур болгон тусгасан нь Монголчууд бидний гарцаагүй бахархах, нандигнах үнэт зүйл” хэмээн онцлов... https://www.parliament.mn/nn/73877/
2025.01.13. Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Эхлээд Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хооронд байгуулах Зээлийн хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ. Үргэлжлүүлэн Монгол Улс, Олон Улсын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Эрчим хүч-3 төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцэв... https://www.parliament.mn/nn/73878/
2025.01.13. Хот, суурин газрыг орон сууцжуулахад ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг энэ талаарх эрх зүйн болон тогтолцооны орчин нөхцөлийг судалж, холбогдох талуудын мэдээллийг сонсох, нэгтгэх ажлыг хийж байна. Энэ хүрээнд ажлын хэсэг зургаа дахь хуралдаанаа хийж, банкны салбарын мэдээллийг сонслоо... https://www.parliament.mn/nn/73880/
2025.01.13. Ардчилсан, шинэ Үндсэн хуулийг баталсны 33 жилийн ой тохиосонтой холбогдуулж Улсын Их Хурлын Тамгын газраас санаачлан анх удаа Үндсэн хуулийг бүрэн эхээр нь унших арга хэмжээг зохион байгууллаа. “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” Улсын Их Хурлын тогтоолоор Үндсэн хуулийн агуулга, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний ойлголтыг түгээн дэлгэрүүлж, тайлбарлан таниулах, сурталчлахыг нийтэд уриалсан юм... https://www.parliament.mn/nn/73879/
2025.01.14. Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Эхээд “Шинжээч томилох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, үргэлжлүүлэн Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв... https://www.parliament.mn/nn/73882/
2025.01.14. Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар Дээд боловсролын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Боловсролын сайд П.Наранбаярын мэдээллийг сонслоо. Тэрбээр, судалгааны их сургуулиудыг бий болгох талаар хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцуулав. Үргэлжлүүлэн боловсролын багц хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар ажлын хэсэг байгууллаа... https://www.parliament.mn/nn/73886/
2025.01.14. Эдийн засгийн байнгын хорооноос Санхүүгийн зохицуулах хорооны дарга, орон тооны бус гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүн, Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголыг явууллаа...
https://www.parliament.mn/nn/73881/,
https://www.parliament.mn/nn/73888/,
https://www.parliament.mn/nn/73884/,
https://www.parliament.mn/nn/73885/
2025.01.14. Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хамтран хуралдаж, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олон улсын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, явц, үр дүнгийн тухай болон үйлдвэрлэлийн усан хангамж, ус ашиглалтын өнөөгийн байдал, чиг хандлагын талаарх Засгийн газрын мэдээллийг сонслоо... https://www.parliament.mn/nn/73889/
2025.01.14. Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Эхлээд Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитын тайланг холбогдох хуульд заасны дагуу хаалттай горимоор хэлэлцсэн. Үргэлжлүүлэн Үндэсний аудитын газраас “Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлсэн геологийн судалгааны ажлын хэрэгжилт, үр дүн”-д хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлантай танилцлаа... https://www.parliament.mn/nn/73887/
2025.01.14. Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар Хилийн чанад дахь монгол иргэдийн төрийн цахим үйлчилгээний И-Монгол системийг ашиглах боломж, цахимаар сонгуульд оролцох эрхийг хангах талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга, Үндэсний дата төв болон И-Монгол академийн захирлын мэдээллийг тус тус сонсож, байнгын хорооны тогтоолын төслүүдийг хэлэлцэв... https://www.parliament.mn/nn/73891/
2025.01.15. Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран “Иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь” сэдэвт олон улсын онол, практикийн хурлыг зохион байгууллаа... https://www.parliament.mn/nn/73895/
2025.01.15. Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах ажлын хэсгээс гурван удаагийн дэд хэлэлцүүлгийг явуулахаар шийдвэрлэсний дагуу Агаарын бохирдол-Хүн амын эрүүл мэнд сэдэвт эхний хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэг нь мэдээлэл сонсох, цуглуулах, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн мэдэх эрхийг хангаж, саналыг сонсож, шийдвэр гаргах түвшиндээ нэгдсэн нэг ойлголттойболох, төрийн байгууллага, албан тушаалтныүйл ажиллагаанд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах асуудлаар Засгийн газар болон холбогдох бусад байгууллагад чиглэл өгөхөд чиглэж буйг хэлэлцүүлэг даргалагч С.Эрдэнэболд тэмдэглэв... https://www.parliament.mn/nn/73897/
2025.01.15. Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцэв. Мөн “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ... https://www.parliament.mn/nn/73905/
2025.01.15. Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа... https://www.parliament.mn/nn/73904/
2025.01.15. Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн хэрэгжилт болон жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн үйл ажиллагааны талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа... https://www.parliament.mn/nn/73906/
2025.01.15. Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар гурван асуудал хэлэлцэв. Эхлээд “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн болон гүйлгээ сангийн орлого, зарлагын 2024 оны гүйцэтгэл, 2025 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Үргэлжлүүлэн Санхүүгийн зохицуулах хорооны дарга, орон тооны бус гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүн, Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголын тайланг хэлэлцлээ... https://www.parliament.mn/nn/73900/
2025.01.15. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд байгуулагдсан ажлын хэсгийн ээлжит хурал хурлаар “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий салбар дундын уялдааг хангах Үндэсний хорооны тайлан, мэдээллийг сонслоо... https://www.parliament.mn/nn/73911/
2025.01.16. Улсын Их Хурлын чуулганы 2025.01.16-ны өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар 19 асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа. Эхлээд Санхүүгийн зохицуулах хорооны дарга, зарим гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэн, Улсын Их Хурлын холбогдох тогтоолуудыг баталлаа. Үргэлжлүүлэн Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв... https://www.parliament.mn/nn/73910/
2025.01.16. Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа... https://www.parliament.mn/nn/73913/
2025.01.16. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга, зарим гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэн, Улсын Их Хурлын холбогдох тогтоолуудыг баталсан учир шинээр томилогдсон албан тушаалтнууд ажлаа хүлээн авч, Улсын Их Хурлын тогтоолыг танилцуулах үйл ажиллагаа боллоо... https://www.parliament.mn/nn/73914/
2025.01.16. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гшүүн, Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, Хяналтын зөвлөлийн гишүүнийг тус тус томилсон учир шинээр томилогдсон албан тушаалтнууд ажлаа хүлээн авч, Улсын Их Хурлын тогтоолыг танилцуулах үйл ажиллагаа боллоо... https://www.parliament.mn/nn/73915/
2025.01.16. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүдийг томилсон учир шинээр томилогдсон албан тушаалтнууд ажлаа хүлээн авч, Улсын Их Хурлын тогтоолыг танилцуулах үйл ажиллагаа боллоо... https://www.parliament.mn/nn/73916/
2025.01.16. Улсын Их Хурлын чуулганы 2025.01.16-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар арван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдаан Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлаар үргэлжиллээ. Дараа нь Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүлэв... https://www.parliament.mn/nn/73917/
2025.01.16. Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комланийн хамт орон нутаг дахь хүүхэд хамгаалал, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийн асуудалтай танилцаж байна... https://www.parliament.mn/nn/73919/
2025.01.17. Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Казахстаны парламентын бүлгэмийн дарга У.Отгонбаяр Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Габит Койшибаевийг хүлээн авч уулзлаа... https://www.parliament.mn/nn/73920/
2025.01.17. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Сангийн сайд, УИХ-ын гишүүн Б.Жавхлан Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв... https://www.parliament.mn/nn/73921/
2025.01.17. Нийтийн өргөдлийн цахим системд иргэн Н.Анхзаяагийн “Нарансэвстэйн боомтыг сэргээж, нээнэ” гэсэн заалтыг хасуулах талаар гаргасан саналыг 33047 иргэн дэмжсэн тул уг саналыг судлан үзэж, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдаж, уг боомтын асуудлаар хуралдлаа... https://www.parliament.mn/nn/73922/
2025.01.17. Улсын Их Хурлын чуулганы 2025.01.17-ны өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн, эцэслэн баталлаа. Дараа нь Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулав... https://www.parliament.mn/nn/73923/
2025.01.17. Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ... https://www.parliament.mn/nn/73925/
2025.01.17. Улсын Их Хурлын чуулганы 2025.01.17-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт, импорт банк хоорондын зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэв. Уг зээлээр санхүүжүүлж буй газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл нь Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 14 мега төслөөс хамгийн түрүүнд хэрэгжиж, өгөөжөө өгч эхлэх эдийн засаг, стратегийн өндөр ач холбогдолтойг Сангийн сайд танилцуулгадаа онцлов... https://www.parliament.mn/nn/73926/
Иргэд, олон нийттэй харилцах газар