Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2025.01.16/ хуралдаанаар “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.
Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан журмын дагуу УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг тогтоолын төсөлд нэмж тусган, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр бүтцийн шинжтэй шинжтэй засварыг хийж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн хэмээн хуралдаан даргалагч танилцуулсан.
Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, санал, хэлэх гишүүн гараагүй бөгөөд Байнгын хорооны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.