Улсын Их Хурлын даргын 2024 оны 113 дугаар захирамжаар байгуулагдсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог оновчтой болгох чиглэлээр санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн 3 дахь хуралдаан 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр боллоо.
Ажлын хэсгийн хуралдаанд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, тус яамны холбогдох албаны хүмүүс оролцож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн орлого, нөхцөл байдлын талаар танилцуулж санал бодлоо хуваалцлаа.
Мөн ажлын хэсэг цаашид Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, хуулийн хэрэгжилтэд үнэлгээ хийх, эрүүл мэндийн даатгалтай холбоотой олон улс, дотоодын судалгааны байгууллага, төсөл, хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн судалгааг нэгтгэж гаргах, дүн шинжилгээ хийхээр болов.
Ажлын алба