2025.01.06. Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан боллоо. Хуралдаанаар, хууль зүйн дүгнэлтэд тусгасны дагуу хууль, тогтоолын төслүүдийг холбогдох хууль тогтоомжтой нийцүүлж, илүү боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэв... https://www.parliament.mn/nn/73803/
2025.01.06. Хот, суурин газрыг орон сууцжуулахад ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг тав дахь хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар ногоон санхүүжилтийн эрэлт, нийлүүлэлт, чанар, стандартыг дэмжих бодлогын талаар танилцуулж, нийлүүлэлтийг дэмжих 10, эрэлтийг дэмжих дөрөв, чанарыг дэмжих хоёр, эрэлт болон нийлүүлэлтийг дэмжих гурав, гурвалсан буюу эдгээрийг гурвууланг дэмжих гурав, нийт 22 бодлогын чиглэлийг тодорхойлсон талаар хэлэлцлээ... https://www.parliament.mn/nn/73804/
2025.01.07. Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Эхээд Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэв. Үргэлжлүүлэн Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ... https://www.parliament.mn/nn/73806/
2025.01.07. Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилт, үйлдвэрлэл, технологийн паркуудын үйл ажиллагаатай танилцах, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий хянан шалгах ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамжийг баталж, тогтоол гаргалаа... https://www.parliament.mn/nn/73807/
2025.01.07. Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөнд “Олон ургалч үзэл бүхий дэвшилтэт, шинэ үеийн парламентыг бэхжүүлнэ” хэмээн тусгасны дагуу их, дээд сургуулийн оюутнуудад зориулсан “Нээлттэй парламент” дадлагажигч хөтөлбөрийг 2025.01.16-2025.02.25-ны өдрийг хүртэл зохион байгуулна... https://www.parliament.mn/nn/73808/
2025.01.07. Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг хэлэлцээд, хэлэлцэхийг дэмжлээ... https://www.parliament.mn/nn/73815/
2025.01.07. Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар таван асуудал хэлэлцэв. Эхлээд Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ... https://www.parliament.mn/nn/73810/
2025.01.08. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн ивээл дор зохион байгуулсан Ахмадын үндэсний чуулганд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн хэлсэн үг бүрэн эхээрээ... https://www.parliament.mn/nn/73819/
2025.01.08. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн ивээл дор болсон Ахмадын үндэсний чуулганаас зөвлөмж гаргалаа. Зөвлөмжид “Угийн бичиг”-ийг айл өрх бүр хөтөлж хэвших, үндэсний түүхэн уламжлалыг сэргээн хөгжүүлэхийг Монголын нийт иргэдэд, залгамж хойч үеэ амьдрах ухаанд сургаж, өв соёл, эрдэм боловсрол, тэвчээр хатуужлыг эрхэмлэсэн үнэ цэнтэй иргэн болгож хүмүүжүүлэхийг ахмад настнуудад уриаллаа... https://www.parliament.mn/nn/73831/,
https://www.parliament.mn/nn/73826/
2025.01.08. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ... https://www.parliament.mn/nn/73825/
2025.01.08. Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Эхлээд Элчин сайдыг томилох асуудлаар зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Наваан-Юндэнгийн Оюундарийг шинээр томилох саналтай байгааг танилцуулав... https://www.parliament.mn/nn/73827/
2025.01.08. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв... https://www.parliament.mn/nn/73828/
2025.01.08. Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн чуулганы ажиллагаанд оролцох журам батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв... https://www.parliament.mn/nn/73829/
2025.01.08. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Газрын тос боловсруулах үйлдвэрийн EPC-04 багц ажлын нэмэлт санхүүжилт, "Орано Майнинг САС" компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл зэргийг зөвшилцөх саналыг хүргүүлэв... https://www.parliament.mn/nn/73830/
2025.01.09. Улсын Их Хурлын Тамгын газраас ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойг тохиолдуулан эсээ бичлэгийн уралдааныг зохион байгууллаа. Уралдаанд нийт 140 гаруй бүтээл ирүүлснээс шалгарсан сурагч, оюутнуудад шагналыг нь гардууллаа. Энэ үеэр Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, энэхүү уралдаан Үндсэн хуулиар хуульчлагдсан амин чухал асуудлууд болох хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, тэгш байдал, тэгш эрх, төрийн байгууламж, парламентат ёс нь яагаад чухал вэ гэдгийг эргэцүүлэхэд хүргэсэн гэдэгт итгэж байна хэмээгээд, хүүхэд залуусын бүтээлч сэтгэлгээ шүүмжлэн эргэцүүлэх чадварыг дээшлүүлэх, цаашид нийгмийн чухал асуудлаар судалгаа эрдэм шинжилгээний ажил хийх, сонирхлыг нэмэгдүүлэх сэдэлжүүлэх ач холбогдолтой болсныг тодотгов... https://www.parliament.mn/nn/73835/
2025.01.09. Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын. Төрийн эзэмшлийн хувьь, хэмжээг орлуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ... https://www.parliament.mn/nn/73834/
2025.01.09. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Сангийн сайд Б.Жавхлан Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа. Төсөлд уур амьсгалын өөрчлөлт, зудын гамшигт үзэгдэл нэмэгдэхийн хэрээр нөхөн төлбөр олгох босго үзүүлэлтийг хуулиар хатуу тогтоож өгсөн байгааг шинэчлэх, үргэлжлэн бий болох зудын хүнд нөхцөлийг даван туулах хүрээнд даатгуулагч малчин болон даатгалын компани хооронд байгуулсан тухайн жилийн гэрээний дүнг үндэслэн нөхөн төлбөрийн тодорхой хэмжээг нэг удаа урьдчилсан байдлаар олгох зэрэг зүйл заалтыг боловсруулан тусгажээ... https://www.parliament.mn/nn/73840/
2025.01.09. Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ч.Ундрам “Төвийн бүсийн сургалтын байгууллагын удирдах ажилтны сургалт-зөвлөгөөн”-д оролцогчдод мэндчилгээ дэвшүүлж, үг хэллээ. Мөн “Боловсрол, шинжлэх ухааны салбарын шинэчлэл” сэдвээр илтгэл тавилаа... https://www.parliament.mn/nn/73842/
2025.01.09. Улсын Их Хурлын чуулганы 2025.01.09-ний өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд заасны дагуу хөрөнгө оруулагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг зөвшилцөх дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэв. Мөн “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ... https://www.parliament.mn/nn/73839/
2025.01.09. Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий Улсын Их Хурлын ажлын хэсгээс зохион байгуулах “Агаарын бохирдол-хүн амын эрүүл мэнд” (Амьд явах, эрүүл орчинд амьдрах эрх) сэдэвт хэлэлцүүлэгт иргэн, хуулийн этгээдийн төлөөллийг урьж байна... https://www.parliament.mn/nn/73841/
2025.01.09. Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг хэлэлцлээ... https://www.parliament.mn/nn/73843/
2025.01.09. Улсын Их Хурлын чуулганы 2025.01.09-ний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Жамсрангийн Самбуугийн алдар гавьяаг мөнхжүүлэх, түүний мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа... https://www.parliament.mn/nn/73844/
2025.01.10. Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Эхлээд Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв... https://www.parliament.mn/nn/73858/
2025.01.10. Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар болон Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч Орано Майнинг С.А.С компани хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэв... https://www.parliament.mn/nn/73860/
2025.01.10. Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар болон Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч Орано Майнинг С.А.С компани хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэв... https://www.parliament.mn/nn/73863/
2025.01.10. Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар болон Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч Орано Майнинг С.А.С компани хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ... https://www.parliament.mn/nn/73864/
2025.01.10. Улсын Их Хурлын чуулганы 2025.01.10-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Монгол Улсын Засгийн газар болон Монгол, Францын хамтарсан "Бадрах Энержи" ХХК-ийн хөрөнгө оруулагч Орано Майнинг С.А.С компани хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцөх асуудлыг дэмжлээ... https://www.parliament.mn/nn/73865/
2025.01.10. Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 13 дахь тэмцээн дүнгээ гаргалаа. Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүрийн Үндсэн хуулийн өдрийг угтан явуулдаг тус тэмцээний анхан шатны буюу сум, дүүргийн аварга шалгаруулах тэмцээнүүд орон даяар өнгөрөгч 2024 оны 11 дүгээр сарын 23-24-нд, хагас шигшээ буюу аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнүүд 12 дугаар сарын 14-15-нд болсон бөгөөд шигшээ тэмцээн Төрийн ордонд хоёр өдөр үргэлжлэв... https://www.parliament.mn/nn/73868/, https://www.parliament.mn/nn/73867/
Иргэд, олон нийттэй харилцах газар