Цэс

Холбоо барих

Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдааны товч мэдээ

Иргэний агаарын тээврийн салбарын үйл ажиллагаанд дүгнэлт хийх, шийдвэрийн төсөл боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 2015 оны 07 дугаар  сарын 06-ны өдрийн 14.00 цагт Төрийн ордоны  “В” танхимд болов.

 Ажлын хэсгийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч  Ж.Батсуурь, гишүүн Г.Батхүү, С.Дэмбэрэл, Ө.Энхтүвшин нар болон ажлын дэд хэсгийн гишүүд оролцлоо.

 Ажлын хэсгийн гишүүд Иргэний агаарын тээврийн салбарын үйл ажиллагааны талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийн талаар ярилцаж, тодорхой санал гаргаж, дахин танилцуулах үүрэг  өгөв.           

 

Эдийн засгийн байнгын хорооны ажлын алба.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл