Улаанбаатар хот
Илтгэгч: Улсын Их Хурлын
гишүүн Ж.Батзандан
гишүүн Ж.Батзандан
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Улсын Их Хурлын чуулганы 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийг баталсантай холбогдуулан дээрх хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд даалгасан билээ.
Хууль зүйн байнгын хороо 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаараа “Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай” хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, дараах санал, дүгнэлтийг гаргалаа.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 361 дүгээр зүйлийн 361.1 дэх хэсэгт заасны дагуу Авлигатай тэмцэх газрын даргаас “Тогтоолын төсөл хүргүүлэх тухай” 2014 оны 01 дүгээр сарын 24-нй 01/646 тоот албан бичгийг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороонд ирүүлсэн.
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар дээрх тогтоолын төслийг хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүн З.Энхболд, Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан нар Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг орон тоо, төсөв, эзэмшиж байгаа үл хөдлөх болон бусад эд хөрөнгө, техник хэрэгслийн хамт 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн Авлигатай тэмцэх газарт шилжүүлэх санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн бөгөөд тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжсэн болно.
“Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Та бүхэнд тараасан болно.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
“Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж, тогтоолыг баталж өгөхийг хүсье.
Анхаарал тавьсанд баярлалаа.

ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН
ХОРООНЫ ДАРГА Ш.ТҮВДЭНДОРЖ