Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны №05 тоот тогтоолоор байгуулагдсан Малын индексжүүлсэн даатгалын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны холбогдох шатны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 15.30 цагт “В” танхимд хуралдлаа.
Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч А.Бакей, Сангийн дэд сайд С.Пүрэв, Сангийн яамны Санхүүгийн бодлого, өрийн удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Нямаа, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Л.Чой-Иш, Малын индексжүүлсэн даатгал төслийн нэгжийн захирал Я.Өлзийболд, Малын индексжүүлсэн даатгал төслийн нэгжийн хуулийн ажилтан Б.Сувд-Эрдэнэ, Байнгын хорооны ахлах зөвлөх Р.Батсүх, зөвлөх Я.Хишигт, референт З.Оюунсүрэн нар оролцов.
Ажлын хэсгийн ирц бүрдээгүй тул дэд ажлын хэсгийн түвшинд хуралдав. Байнгын хороо болон Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед гишүүдээс гаргасан санал дээр дүгнэлт хийж, хуулийн төсөлд тусгаж болох хувилбарыг боловсруулж, хэлэлцүүлэхийг ажлын дэд хэсгийн ахлагчд үүрэг болгов.
БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА