Цэс

Холбоо барих

Газрын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий дэд ажлын хэсгийн 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдааны тойм

Газрын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий дэд ажлын хэсгийн хуралдаан 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 10.00 цагт 334 тоот өрөөнд хуралдав.
Хуралдаанд Барилга хот байгуулалтын дэд сайд Г.Байгальмаа, Барилга, хот байгуулалтын яамны газрын дарга Д.Мөнхбаатар, Газрын шинэтгэлийн Үндэсний хорооны нарийн бичгийн дарга Л.Ням, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Хуулийн хэлтсийн дарга Б.Алтанцэцэг, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн А.Долгормаа, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын албаны дарга Р.Ганхуяг, Нийслэлийн өмчийн харилцааны газрын хуулийн хэлтсийн дарга Э.Ариунгэрэл, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх Р.Батсүх, зөвлөх Я.Хишигт, референт Б.Баярмаа нар оролцов.
Дэд ажлын хэсгийн гишүүд төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томъёолллууд дээр ажиллаж УИХ-ын гишүүдийн ажлын хэсэгт оруулахаар тогтлоо.
Хуралдаан 13.30 цагт өндөрлөв.

БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл