Цэс

Холбоо барих

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дэд ажлын хэсгийн 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдааны тойм

       Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Арвин дэд ажлын хэсгийн гишүүн Уул, уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү, Нийслэлийн татварын газрын Татварын хяналт, шалгалтын хэлтсийн дарга Я.Батжаргал нартай уулзаж үүрэг даалгавар өгөв.

      Үүргийн биелэлтийг гаргаж, 2014 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Ажлын хэсгийн хуралдаан дээр танилцуулахаар тогтов.


БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА



 
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл