Цэс

Холбоо барих

ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛ БОЛОН ХОЛБОГДОХ БУСАД ХУУЛИЙНТӨСЛҮҮДИЙГХЭЛЭЛЦҮҮЛЭГТ БЭЛТГЭХ ҮҮРЭГ БҮХИЙ АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААНЫ ТОЙМ

ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛ БОЛОН ХОЛБОГДОХ БУСАД ХУУЛИЙНТӨСЛҮҮДИЙГХЭЛЭЛЦҮҮЛЭГТ БЭЛТГЭХ ҮҮРЭГ БҮХИЙ АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААНЫ ТОЙМ /2019.05.07/

 

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 14.00 цагт Төрийн ордны "В" танхимд хуралдлаа.

Ажлын хэсгийн гишүүд болон ажлын дэд хэсгийн гишүүд болох Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын ерөнхий прокурор, Санхүүгийн зохицуулах хороо, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн газар, Хууль сахиулахын их сургуулийн холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

Хуралдаанаар төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй 34, найруулгын 3, дагалдах хуулийн 1 саналыг хэлэлцэж, Байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт бэлтгэлээ.

Хуралдаан 15.20 цагт өндөрлөв.

Тоймыг бэлтгэсэн: Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны референт П.Хулан

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл