Цэс

Холбоо барих

БОХХААБХ-ны 2014 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн ажлын хэсгийн хуралдааны тойм

      Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсэг 2014 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 16.20 цагт Төрийн ордны 334 тоот өрөөнд хуралдав.
    Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Арвин, Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Уул, уурхайн сайд Д.Ганхуяг, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ахлах зөвлөх Р.Батсүх, Референт Б.Баярмаа, Уул, уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү, Уул, уурхайн яамны мэргэжилтэн С.Ган-Очир, Ашигт малтмалын газрын дэд дарга Д.Үүрийнтуяа, Ашигт малтмалын газрын Уул, уурхайн хэлтсийн дарга С.Баттулга, Монгол банкны дэд ерөнхийлөгч Э.Батшугар, Монгол банкны Мөнгөн тэмдэгт, үнэт зүйлсийн газрын захирал П.Сүхбаатар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Д.Батмөнх, Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай, Гаалийн ерөнхий газрын дэд дарга Н.Энхцогт, МХЕГ-ын Уул, уурхай, байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Баттулга нар оролцов.
     Ажлын хэсгийн ахлагчаас 2013 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, Монгол банк, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын холбогдох албан тушаалтнуудад урт нэртэй хуульд хамрагдсан тусгай зөвшөөрөл эзэзмшигч компаниудын улсад төлсөн татвар, нэхэмжилж буй нөхөн олговрын талаарх тооцоо, судалгааг гаргах хугацаатай үүрэг өгсөн юм.
Энэ удаагийн хуралдаанаар дээрх байгууллагуудын удирдлагуудаас тооцоо судалгааг гаргахад тулгарч буй хүндрэл, бэрхшээл, асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцсан бөгөөд 1 дүгэр сарын 22-ны өдрийн 14.00 цагт дахин хуралдахаар тогтов.


БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл