Цэс

Холбоо барих

БОХХААБХ-ны 2014 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн ажлын хэсгийн хуралдааны тойм

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2013 оны 04 тоот тогтоолоор байгуулагдсан Газрын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 15.00 цагт A танхимд хуралдах байсан бөгөөд ирц бүрдээгүй тул хойшлов.
Хуралдаанд Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар, Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, Ж.Батсуурь, С.Ганбаатар, Ц.Цолмон нар ирсэн болно.
Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар ажлын хэсгийн бүрэлдэхүүнд нийт 12 гишүүн байдаг бөгөөд ирц бүрдэж хуралдахад хүндрэлтэй байгаа тул ажлын хэсгийн гишүүдийн тоог цөөлөх асуудлыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, тогтоолыг шинэчлэн гаргах нь зүйтэй гэсэн санал хэлэв.


БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл